Сурагчаас 500 төгрөг нэхдэгийг болиулчихмаар
2014/09/24
Монголын нийгэмд нэг гаж хэлж болохоор тогтолцоо байна. Автобусанд хөнгөлөлттэй болон үнэгүй зорчигчдийн тооноос хүүхдүүдийг хассан. Тэдгээр нь ихэвчлэн сурагчид байгаа. Улмаар сурагчийн үнэмлэхгүй бол 500 төгрөгөөр автобусанд зорчино гэсэн хачин хууль, журмыг эрхтэн дархтан нь батлаад өгөв.
Өнөөхийг нь зарим кондуктор ягштал биелүүлэх юмаа. Нялх амьтнаас сурагчийн үнэмлэхгүй бол 500 төгрөгөө өг гээд шалаад зогсчих юм. 10 арай хүрээгүй бололтой жаал үнэмлэхээ мартсан бололтой “Эгчээ үнэмлэхээ мартчихаж, гэхдээ дэвтрээ үзүүлчихье тэгэх үү?” гээд их л өрөвдмөөр асуух, гуйх зэрэгцэх юм. Өөдөөс нь кондуктор “Юу яриад байгаа юм бэ? 500 төгрөгөө өг. Эсвэл буу” гэж ирээд л загнах юм. “Хоёрхон буудал ш дээ эгчээ” гээд өнөөх сурагч гуйхад загнасаар байгаад буулгах нь ээ. 300 төгрөг болохоор нь өнөө жаалын өмнөөс мөнгийг нь өгөөд “авч үлдэв”. Аав ээж нь автобусны мөнгө өгдөггүй юм уу гэхээр өгснийг нь үрчихсэн. Заримдаа дээд ангийнхаа ах нар дээрэмдүүлчихдэг болохоор оройдоо хичээл тарахаар ихэвчлэн ингэж царайчилж явдаг. Хааяа дулаан байвал алхчихдаг гээд жаал хоёрхон буудал явахдаа учирласан юм. Яг ийм дүр зурагтай нэг биш нилээд хэдэн удаа таарлаа.
Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчилж байгаа. Энэ нь хүрэлцэхгүй болохоор л хүүхдүүд ийнхүү кондукторуудад нүд үзүүрлэгдэг.
160 мянган оюутанд сар бүр 70 мянган төгрөг өгч, нийтийн тээвэрт бараг үнэгүй зорчуулна. Сурагч ч бай, оюутан ч бай адилхан л Монгол улсын ирээдүй. Тэгтэл насаар нь боловсролоор нь ингэж ялгах нь муухай шүү.
Автобус компаниуд сурагчийн 200 төгрөгөөр дутахгүй л байх. Өмнө нь хүүхдээс мөнгө авахгүй яваад болоод л байсан. Тэгтэл төлөвшиж, сурч, биеэ дааж байгаа ийм үед нь өдөр бүр 200 төгрөгний хэрүүл хийж харуй бүрий, хүйтэн сэрүүн орсон үед “нялх” хүүхдүүдийг ингэж нүд үзүүрлэх шаардлага байгаа эсэхийг бодох хэрэгтэй. Нөгөө талаас тухайн хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохироод өнгөрвөл автобуснаас хөөж буулгасан кондуктор хариуцлага хүлээхгүй нь тодорхой.
Монголын сурагчдын холбооныхон Ерөнхийлөгчтэй уулзаж хүүхдийг үнэгүй автобусаар зорчуулах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Хариуд нь Ерөнхийлөгч “Хүүхэд өөртөө тохирсон хэмжээгээр төлбөр төлж байх хэрэгтэй” гэжээ.
Гадаадад бол сурагчдын автобусаа хангалттай гаргачихдаг юм билээ. Манайд энэ үйлчилгээ дөнгөж эхэлж байгаа. Тиймээс жигдэртэл нь сурагчдаас, хүүхдүүдээс мөнгө нэхэхгүй л баймаар юм...
УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд хүүхэдтэй л баймаар. Энэ асуудалд нэг анхаарч хуулийн төсөл өргөн барина байгаа... Хөөрхий хэдэн сурагч, эцэг эхийн магнай тэнийж та хэдийг дахиж сонгох л байх шүү
Т.Энгүүн
Зочин · 2014/09/26
ynen shvv er ni turuus vzvvldeg hugultiig hvvhdvvd ch gesen vzvvlmeer ym undur nastan tsagdaa oyutand vzvvldeg vnemleh shig n sura****in ynemlehiin sard todorhoi mungiig tuluud vnemlehee vzvvleed ybyylj bolohgvi l ym bh daa
Зочин · 2014/09/26
yg vnen shvv neere ter konduktarudinh n nvd n sohortsimu ysin harwaas suragch bhad 500 togrog awdag
Зочин · 2014/09/25
Yag unen. Nyalh amitadiig tegj ailgaj baihdaa yahaw dee. Unegui bolgowol taarna
Зочин · 2014/09/25
Үнэн шүү 16 нас хүрээгүй хүүхдээс юуг нь авах вэ дэ аав ээж нь их мөнгө өглөө л гэхэд 1000 төгрөг өгнө хүүхэд л юм чинь юм аваад л иднэ шү дэ сүүлийн үед энэ ко-ууд бүр арай дэндэж бна
Зочин · 2014/09/25
Ih uruwdultui haragddag shvv mungu awhaa bolimoor bgaam da bi 2 ch ydaa umnuus n mungiin ugch bsan ko gej yhamsariin doriotol bolson garyyd bdag yum oyutnuud vnendel jargaj bn bidnii ved hvcheer namriin ajil geh meteer ajild daichlagdah deer n niigemrvv handsan ajild ih oroltsdog bsan odoo bolijdee oyutnyydiig bga ch bolow ajil hiilgeed terniih n tuluu mungu yumuu tulburuus n hasahch yumuu togtoltsootoi bolmoor bn yum syrah bish belen hool hvleesen heden zyyn myngan olgoi tolgoityyd bi bolj bnda vnheer emegneltei niigem hvleej bndaa
Зочин · 2014/09/25
сургуулийн хүүхэдээс бусад нь мөнгөөрөө явья
багш · 2014/09/25
арван зургаан нас хүрээгүй хүүхдээс мөнгө авах ********длагагүй. 16 ААС ДЭЭШ НАСНЫ БУРХАН БАЙСАН Ч МӨНГӨ АВ, ТЭД МӨНГӨӨ ТӨЛӨӨД ЯВ ГҮЙЦЭЭ. эМЭЭ ӨВӨӨ НАР ТЭТГЭВЭРТЭЙ. еР НЬ ЦАГДАА ЦЭРЭГ , ОНЦ ТЭЭВЭРЧИН БААТАР МААТАР БҮГДЭЭРЭЭ МӨНГӨӨ ТӨЛӨӨД Л АВТОБУСАНД ХЯМДХАН ЯВАХ ХЭРЭГТЭЙ АВТОБУСНЫ ҮНЭ 200 ТӨГРӨГ БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭР.
Зочин · 2014/09/25
Tiim shuu hotiin dargaa bas erhem setguulchid ta buhen ene salbariin ruhai sain sudalj bicheech uilchluule****d ch heregtei shuu dee
Зочин · 2014/09/25
Nad ih sonin sanagdah yum bid ardchilsan tortoi zah zeeliin ediin zasgiin niigemd amidarch bgaa 20 garui j8l bolj bna ene niigmiin zarchim yu yum ve bid sain bodoh heregtei hunii l yum bol yug ch unegui avch boldoggui biz dee tuhailbal yamarch ideh hoolgui olsoj bgaa humuuct bolohoor talhnii uildveriig talhaa unegui og ed olsoj uhlee gedeggui biz dee getel huviin hevshliinhen oorsdoo avtobusaa hudaldaj avaad tulshee hiigeed ajilchdaa tsalunjuulaad niitiin teevriin biznesiig hiiseer darui 20 garui jil toriin omnoos ta bid nart uilchilj irsen getel bid bolj l ogvol unegui zorchino geed l dairah yum bi uneheer gaihaj bna bas boloogui tor geree gedeg zuileer daramtalj uniig ni cholooloogui mortloo toriin halamj neren dor buleg humuusiig unegui zorchiulna tegeed ternii nohon olgovor gej 35% iig l olgoj bna tiimees niitiin teever ashiggui mongogui iimd park shinechlel bhgui ajillagsdiinhaa tsaling baga ogno ajliin nohzol hund iimd arhi uudag archaagui ni l ene salbart ulddeg iim bolchood bna uul dagriig tu hiih bol gej harj ene salbariinhan huleej bna daa ene salbart ajillagsad ch biZnes erhle****d ch mongoliin ard tumnii neg heseg ulaanbaatarchuud shuu dee ted bas ger bultei ur huuhedtei amidraltai gedegiig setguulchid hotiin udirdlaguud ta buhen dahin dahin tungaagaarai
Зочин · 2014/09/25
Iim l zasagtai uls da bid odoo yay gehew oyutnuud bol jargaj bna da tetgeleg awaad l baardaad l oyutnuud bol ilvv tsagaara ajil turul hiiged amidrad bj bolno l do
Зочин · 2014/09/25
арван жилийн хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэгүй зорчих виз олгосон тэр улс төрийн хүчнийхэн 2016 оны сонгуульд багагүй иргэдээсээ өндөр оноо авна даа
Зочин · 2014/09/25
vnenedee arban jiliin syrgyyliin hvvhed haanaas mongotoi baih be dee etseg eh ni ogohvi l bol yah bilee dee er ni hvvhdiin toloo za gej helie geed baidag yls vnegvi zotchih bolmoor uymdaa
zoghin · 2014/09/25
mungu hyraah asyydal deer ouytan syragch 2 iin bairiig solimoor yum