ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү Есдүгээр сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд 19 цагаас бие даасан тоглолтоо хийнэ.

Тоглолт маргааш эхлэх бөгөөд сонсогч фэнүүдтэйгээ хоёрхон үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэхээр товложээ. 

Хөгжмийн хэмнэлд бие биенийгээ мэдрэхийг хүсвэл та бүхэн Б.Амархүүтэй хамт Хөгжмөө мэдэрцгээ!!!

Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "ОД" нь гийж өнөөгийн бидний дууг нь сонсох дуртай авьяаслаг уран бүтээлч болсон.

Эх орондоо амьдран буй хугацандаа “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллаж, хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн. Тэрбээр хэдхэн сарын өмнө болсон төрсөн өдрөө тохиолдуулан"Birthday VIP live concert"-оо "Central tower"-т орших "Sky lounge"-д дотны найзууд болон үнэнч сонсогчидоо урин "Аnar’s band" хэмээх амьд хөгжмийн хамтлагтай хамтран бут авсан тоглолтыг хүргэсэн билээ. 

Хөгжмийн хэмнэл, Эрх чөлөөг зөвхөн хоёрхон үдэш мэдрэх боломжтой. Тоглолтын тасалбарыг UB Palace-ийн кассаар болон HI-Fi records-ийн бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэж өгч үйлчилж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлахыг хүсвэл, 9988 - 6650 утсаар холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой.