Хямралд өртөөгүй компаниудыг МАК тэргүүлж байна
2014/09/27
Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны нүүрсний орд газрыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү орд газарт МАК ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. Тус компани илчлэг бага, чийглэг ихтэй хүрэн нүүрсийг хатааж, жилд нэг сая гаруй тонн хүчин чадал бүхий брикетийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.
Мөн нүүрснээс жилд 400 мянган тонн шатахуун гаргаж авах үйлдвэрийг байгуулахаар туршилт, судалгааны ажлыг хийж дууссан байна. Шатахууны чанар АИ-92-оос дутахааргүй байхаас гадна Монгол улсын шатахууны нийт хэрэгцээний 40 хувийг дангаараа хангах бүрэн боломжтой гэх судалгааг гаргажээ.
МАК-ийн энэхүү үйлдвэрүүдийг төрөөс дэмжих нь тун тодорхой байгаа. Монгол улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтдаг Нарийн сухайтын нүүрсний уурхайд хятадын "Чинхуа” компанитай хамтран олборлолт явуулаад 10 гаран жил болж байгаа. Мөн стратегийн ордын жагсаалтад багтсан "Цагаансуварга”-ын зэс, молибдены ордыг ч 100 хувь эзэмшиж ашиглахаар болсоод буй. УИХ-ын хаврын чуулган хаагдсан өдөр тэд ийм шийдвэр гаргуулж дөнгөсөн. Бас нүүрс олборлож байгаа Нарийн сухайтаас хилийн Шивээ хүрэн боомт хүртэл төмөр зам тавих шийдвэрийг ч гаргуулж дөнгөсөн.
Ингэснээр төмөр замаа тавьчихвал нүүрсийг улам ихээр зөөж, улам их дойлуур цуглуулна даа. Үүнээс гадна МАК нь нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийг барьж буй. Энэ бүх ажил нь хямралд авталгүй үргэлжилсээр байна.
Энэ бүхнийг тус компани улстөрд лоббиг хүчтэй хийж чаддагтай холбон тайлбарлаж болох юм. МАК-ийн эзний хүү Н.Номтойбаяр ч УИХ-д сууж байгаа нь лобби хийхэд маш тустай нь мэдээж хэрэг юм.
Ийнхүү Монголд хямралд өртөөгүй компаниудыг тэд манлайлж байна.
Эх сурвалж: www.ord.mn
Зочин · 2014/10/01
Unen baisainch gsn, ydaj negen gagui yvj bhad yundaa ene setguulchuud horsood bgain,#***iinTogoo
Зочин · 2014/10/01
Tsalingaa avmaar bn
Зочин · 2014/09/29
Giologiihoo ormiihnoo bvgdiin tsomhtgoson
Зочин · 2014/09/28
Tegvel ajil gyitsetguulsen Mongoo ogooch ee .
zochin · 2014/09/28
Tim unen yum bol tsalingaa tsagt ni uguch ee.hudlaa yum biched bhiin
Зочин · 2014/09/28
zochin · 2014/09/28
Hudlaa hudlaa tsalinga ugch chadahgui bhad
Зочин · 2014/09/28
Haanaas yu hudlaa bicheed baidgiin. Tsalingaa tavij chadahgui hyamarch baihad.
hudlaa medeelel · 2014/09/28
70%-ni hudlaa bn aa.
Зочин · 2014/09/28
их хурлын гишүүд хямралын эсрэг вакцин тариулдаг юм ш дээ.тендер, лиценц гээд шидтэй вакцинууд байнаа байна.