Охинтойгоо яахаа мэдэхгүй байна.
2014/09/28
Сайн байцгаана уу. Та бүхэн миний асуудалд чин сэтгэлийн зөвлөгөө өгч бас тусламж үзүүлээч. Гуйж байна. Ийм асуудал надад тохионо гэж зүүдэлсэнгүй. Би нөхөр хүүхэдтэйгээ хадмындаа амьдардаг юм. нөхөр маань өөр хүүхэнтэй болжээ, ажлынхаа. Би мессежийг нь санамсаргүй уншчихлаа. Тэгээд асуусан чинь үнээн, би чамаас сална гэж байна. Шийдсэн бололтой. Би огт уурласангүй. Жоохон гомдож уйлаад, аавд нь хэллээ. Аав нь хүүгээ загнаад өнгөрсөн. Би 4-р курт сурдаг. Энэ жил төгсөнө. Охиноо аваад явахаар шийдлээ. Одоохондоо аав ээждээ хэлж санааг нь зовоомооргүй байна. Яг одоо кармаанд минь 1000 төгрөг ч алга.
Хэрэв та бүхэн миний оронд байсан бол асуудлыг яаж шийдэх вэ? Санаа оноо байна уу? манайх хөдөө байдаг болохоор аав ээжил хэлбэл охиноо үлдээгээд сур л гэх байх. Би болохоор охиноо өөрөө харж бүх юмаа амжуулмаар байна. шарандаа сайхан амьдармаар байна. Охин маань 11 сартай. Оюутан орлогогүй хүнд хүүхдээ тэжээгээд хичээлээ таслалгүй явчих ямар арга байна хэлээд өгөөч. Би гадаадад олон жил сурч байсан, ямар ч ажил голохгүй сайн хийж чадна. Хэрэв та бүхэн тусалбал би ачийг нь заавал хариулнаа.