“Эрдэнэт”, “Төмөр зам”-д жаалж явсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн явдлаас...
2013/05/09
...Жилдээ дунджаар 50 сая ам.доллараар хэмжигдэх өртөгтэй түлш нийлүүлдэг “Жаст” групп Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ч гэрээгээр шатахуун нийлүүлдэг бөгөөд нийт өртөг нь жилд дунджаар 30 орчим сая долларт хэлбэлздэг гэж байгаа.
“Улаанбаатар төмөр зам”,” Эрдэнэт” үйлдвэрт шахдаг шатахууны нийт өртөг жилдээ л 80 сая ам.долларт хэлбэлзэж байна гэхээр “Жаст” групп ямархуу том “саалийн үнээ” барьж авчихаад байгааг мань мэт нь тооцоод барахгүй л болов уу.
Угтаа бол Улаанбаатар төмөр зам хоёр жил тутамдаа гэрээгээ шинэчилж дахин тендер зарлаж түлш өгөх компаниа сонгох ёстой боловч бүхэл бүтэн зургаан жилийн хугацаанд зөвхөн “Жаст” групптэй хамтран ажилласан нь сонирхол татна.
Анх гэрээ байгуулах үед Оросын талаас томилогдсон дарга Улаанбаатар төмөр замыг удирдаж байсан юм билээ. Гэвч тэрээр цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзэж түүний оронд Монголоос В.Отгондэмбэрэл дарга томилогдож Улаанбаатар төмөр замыг удирдаж эхэлсэн байдаг. 2007 оноос 2010 оныг хүртэл гурван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замыг удирдсан В.Отгондэмбэрэл даргын үед “Жаст” групптэй байгуулсан гэрээ дуусгавар болсон ч харамсалтай нь В.Отгондэмбэрэл дарга болон тухайн үеийн ЗТБХБ-ийн сайд Ц.Цэнгэл нар энэ тендерийг зарлуулалгүй гэрээг сунгасан байж болох талтай юм.
2009-2010 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл Монголд нэг литр дизелийн түлш 1300 төгрөгөөр худалдаалагдаж байв. Гэхдээ энэ жижиглэнгийн үнэ шүү дээ. Гэтэл “Жаст”-ын Ш.Батхүү Төмөр замтай гэрээ байгуулахдаа, нийт 70 мянган тонн түлшийг литр тутмыг нь 1713 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж, энэ гэрээний шахаанаас гэхэд цэвэр 29 тэрбум төгрөг унагасан байдаг аж. Энэ талаарх баримт “Улаанбаатар төмөр зам”-ын санхүүгийн архивт хадгалагдаж байгаа аж. Харин өдгөө даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Хар дэвтэр” сэтгүүлд гаргаж өгөхийг хүссэнгүй...
/Дэлгэрэнгүйг “Хар дэвтэр” сэтгүүлийн № 2-оос уншина уу?/
Зочин · 2013/05/10
угаасаа шахаагаар л мөнгө хийдэг улс шүү дээ.