"Мөрөөдөлийн театр"-ын цоо шинэ шоу тоглолтоороо үзэгч түмнээ үдэш бүр инээдээр баясгаж байгаа билээ. "Жаргалд умбасан Улаанбаатар" нэртэй шоу драм нь өнөөгийн нийгэмд өрнөж буй сэдвийг хөндөж залууст ухаарал, бодролыг хайрлах сэдвийг хөнджээ.

Тус шоу тоглолтонд жүжигчин Эрхэмээ, банш Батаа, Батушка болон залуу жүжигчдээс гадна СТА Ш.Алтанцэцэг буюу Аяа, жүжигчин Б.Алтаннавч,  "Шилдэг өнгө" хамтлагийн залуу жүжигчин Х.Баярмаа нар тоглож байгаа юм.

Та бүхэнд инээдийг хайртай хүндээ болон дотны хүмүүстээ бэлэглэхийг хүсвэл өдөр бүр 19 цагаас Тусгаар тогтнолын ордонг зориорой.