Хүүхдүүдээ хаячихаад тоохгүй юм
2014/10/03
Би их оройтож хүнтэй танилцаж суусан. Одоо 1 насны зөрүүтэй хоёр хүүхэдтэй. Нэг их хүн амьтантай танилцаж энэ тэрээ гэж явж байгаагүй болохоор энэ хүнд дэндүү итгэсэн байсан. Намайг жирэмсэн байхад л гэртээ ирж хонохгүй хэдэн өдрөөр алга болчихно. Найзуудаас нь хайж сураглаад олоод очдог байлаа эхэндээ ч уйгагүй араас нь явсан харин очих болгонд л янз бүрийн эмэгтэйтэй буудалд хэвтэж байдаг байв. Тэгээд би ч удахгүй төрж төрөөд 6сарын дараа өөрийгөө дахиад жирэмсэн болсноо мэдсэн гэрийнхэн наад хүн чинь одоо тогтохгүй байхад 2дах хүүхдээ гаргах хэрэг байна уу авахуул гэж аашилж байсан ч тэр хүн авахуулахгүй гээд ахиад л гаргуулсан. Харин одоо бол юу ч өөрчлөгдсөнгүй бах байдгаараа байна. Хэд хоног гэртээ ирсэнгүй найзынх нь эхнэртэй ярьсан чинь нөхөр нь мэдэхгүй гэсэн гэнэ худлаа нууж байгааг нь мэдээд очиж уулзтал чамд битгий хэлээрэй гэсэн нэг охинтой амралтанд байгаа би авч ирэх гээд дийлээгүй ээ гэсэн. Би одоо яах уу намайг биш юм аа гэхэд энэ 2 хүүхдээ яаж байна гэж хүний урманд асуухгүй жаргал хөөж яваад одоо гутарч цөхөрч байна.