С.Цэрэнчимэд, О.Үйтүмэн нар алтан медаль хүртлээ
2014/10/05
АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай тамирчид алтан медалийн эзэд болов.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар мөн алтан медалийн эзэд болсон. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн, 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медаль хүртсэн байна.
Зочин · 2014/10/08
Saixan medee bnaa ....estoi goe.....byarlalalaa....
Зочин · 2014/10/06
Тамирчдын алдар бадартугай!