Хамгийн дуулиан тарьсан мэдэгдэл


Д.Сугар: “Намайг цаазаар аваад өгөөч”

Иймэрхүү утгатай мэдэгд­лийг өнгөрсөн долоо хоногт Үнд­сэн хуулийн цэцийн гишүүн Д.Су­гар зоригтойгоор олон ний­тийн телевизээр хэлсэн нь өнгөрсөн долоо хоно­гт ярианы гол сэдэв бол­лоо. Ер нь өнгөрөгч до­лоо хоногт МИАТ болон  “Мон­голиан  Эйрлайнес” ком­панийн удирдлагууд  2001 оноос хуримтлагдсан “Дай­ны эрсдэлийн даатгал”-ын мөн­гийг гадаадын  таван ч ул­сын банкаар эргэлдүүлж,  одоо­гоор улсад  14 тэрбум төгрө­гийн хохирол учруулсан сан­хүүгийн асар том луйвар илэрч, олон хүнийг нойр, хоолноос гар­гаж, олны анхаарал энэ зүгт ханд­сан долоо хоног боллоо. Ам­тай бү­хэн МИАТ-ийн хэргийн талаар мэ­дээлэл хийж, улстөрчид хүр­­тэл хоорондоо хэрэлдэж, хэ­­лэлцэж эхлээд байна. Энэ хэ­рэгт тодорхой хэмжээгээр хол­боотой гэх Төрийн өмчийн хо­рооны даргаар  ажиллаж  бай­сан Д.Сугар МҮОНТ-ийн ММ агентлагийн шууд ярилц­лагаар “Нууц юм байхгүй. Ганц­хан юм баттай хэлье. Хэр­вээ би энэ мөнгө угаах хэр­гийг зохион байгуулаад, эс­вэл оролцоод, тэгээд 10 ам.долларын хувь авсан бол, хэр­вээ  Эйрлайнест миний хувь  байгаа нь батлагдвал би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Хятадууд шиг цаазлаад өгөөч ээ л гэж  гуй­маар байна” хэмээн мэдэгдэв. Хувь эзэмшигч зэрэг нэлээд олон асуудал өөрт нь тохогдож байгаа учраас тэрбээр хэвлэл мэдээллээр байнга шахуу мэдэгдэл хийж, арьсаа хамгаалахаар оролдож эхэлжээ. Тэгээд ч Ерөнхийлөгч маань зарлиг гаргаад цаазын ялаас татгалзчихсан шүү дээ, Д.Сугар дарга аа.

Хамгийн “гижиг” хүргэсэн жигтэй мэдэгдэл


Ц.Орхоны эхнэр суллагдвал...

Харин дараагийн жигтэй со­нин мэдэгдлийг Ц.Ор­хон хаяг­лажээ. Тэр­бээр эхнэр болон хамт­ран зүтгэгч Б.Эрдэнэбилэг, Мон­гол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, “Монголиан Эйр­лай­нес” компанийн захирал Ч.Хо­ролсүрэн, түүний дүү Ч.Суурь­тогтох нарын есөн хүн­­тэй хамт хоригдож байгаа би­лээ. Хэдийгээр мөнгө төгрөг хамтарч идэж уусан байлаа ч хүний хань, айлын эхнэр, эмэгтэй хүн нөхөртэйгээ хамт, үр хүүхдээ гаргуунд нь хаяад шоронд хоригдож сууна гэдэг хэцүүхэн л асуудал. Мэдээж ар талд нь үр хүүхэд нь хэцүүдэж байгаа.

Аав ээж нь хоёулаа хэрэгт холбогдохоор тэр хүүхдүүдэд ямар байх нь тодорхой биз дээ. Хүний хань, айлын аав юм болохоор эхнэрээ энэ хэргээс мулталж, үр хүүхдээ ядахдаа ээжтэй нь хамт байлгахын тулд ихэд хичээж байгаа бололтой. Мэдүүлэг өгөхдөө “Миний эхнэрийг сулла. Энэ хэрэгт хамааралгүй хүн. Харин дараа нь би мөнгө угаасан хэрэгт холбогдсон 20 улстөрчийн нэрийг олон нийтэд зарлана” гэсэн байна. Бүр 20 хүн гэж байна. Тэгэхээр энэ хэрэг ч 14 тэрбум биш хэдэн зуун тэрбумаар тоологдох юм биш үү.

Тэр 20 нөхрийн дунд ямар ямар хүмүүс байгаа бол гэдэг л хамгийн их сонирхол татаж байгаа юм. Х.Тэмүүжин сайд мөн энэ хэрэгтэй хол­богдуулан ярилцлага өгөх­дөө улс төрийн нөлөөлөл оруу­лах­гүй гэсэн байна лээ. Бүх зүйл шударгаар явагдаж, бүгд шу­даргаар ялаа үүрнэ гэсэн. Гэх­дээ нэгийг суллаад 20 гэ­дэг бол Х.Тэмүүжин сайдад ашиг­тай хувилбар шүү дээ. Са­ваагүйтээд нэг зүйлийг зөв­лөхөд Х.Тэмүүжин сайдаа тэр эхнэрийг нь суллачихаач дээ. Тэгээд энэ хэргийн цаана байгаа 20 нөхрийг илчлүүлье, сайд аа. Миний адил бодолтой хүмүүс олон байгаа шүү.

Хамгийн зоригтой мэдэгдэл


Х.Болорчулуун: С.Баяр Оюутолгойгоос авсан мөнгөөрөө гадаадад амьдарч байгаа

“Ер нь дэндүү том алдаа гаргаж, улс орныг хо­хиролд оруулсан бол бү­рэн эрхийг нь хөндөж болно шүү дээ” гэх үгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэ­гэн ярилц­лагадаа дурьджээ. Са­нал нэг байна, гишүүн ээ. Х.Болор­чу­луун гишүүн  уул уурхайн асуудлаар тун хатуу байр суурь баримталдаг. Шинэхэн гишүүн ч гэсэн овоо ул суурьтай асуудал ярьдаг, зөв зүйлийн төлөө тэмц­дэг хэмээн магтуулаад байгаа. Тэр­бээр гишүүдтэйгээ нэгдэж Уул уурхайн түр хороо байгуулахаар тэмцэж явна.

Оюу­толгой, Тавантолгой зэрэг шүүмжлэл дагуулсан ор­дуу­дын талаар байр сууриа илэр­хийлэхдээ “Миний бодлоор бид урагшаа явахын тулд эр­гэн харж алдаа дутагдлаа шүүн тунгааж, дутагдлаасаа сур­гамж авч, улс орныг хувийн эрх ашгийн өмнөөс өрөнд оруулж, муу гэрээ хийсэн, ард түмний өмчийг үгүй хийж бай­гаа улстөрчид хариуцлага тоо­цох ёстой. Тооцож байж бид урагшаа явах ёстой. Оюутолгойн гэрээнд УИХ-ын гишүүд С.Баярцогт гишүүнийг буруутгах нь учир дутагдалтай юм. Одоо бидэнтэй нэг танхимд сууж байгаа болохоор Оюутолгойн асуудал ярихаар С.Баярцогтод хаяглаж байгаа юм шиг ойлгогдох байх. Тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой.

Ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяр заавал гэрээг үзэглэнэ гэж намын гишүүдээ дарамталж байгаад гэрээ байгуулсан. С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа” гэх шинэ гишүүний амнаас тэр болгон унаад байхгүй хатуу үгийг сөрөг хүчний зүг чулуудлаа. Хэн ч өнөөдөр С.Баярыг гадаадад амьдарч байгаа, тэр дундаа Оюутолгойтой хийсэн гэрээ нь тэр хүнийг гадаадад жаргах мөнгөний эх үүсвэр болно гэж зориглож дуугарахгүй л байсан шүү дээ.

Хамгийн сайхан мэдээ


Д.Чойжамц: Олон сайхан үйл явдал могой жилд үргэлжилнэ

Монголын төрт ёсны эртний уламжлалт хамгийн том баярын нэг болох цагаан сар хаяанд ирлээ. Энэ үед хүн бүхэн л сайн сайхан зүйлийг бодож бэлгэддэг.  Айлчлан ирж буй арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн өнгө төлөв ямар байхыг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн  хийдийн тэр­гүүн, хамба лам Чойжамц тайл­барласан нь өнгөрсөн долоо хоногт сонссон хамгийн сайхан, эерэг энергитэй мэдээлэл байлаа. Учир нь ирэх жилийн өнгө тун сайхан байх нь ээ. Хамба  Чойжамц “Сайн сайхан зүйл хийж, эрдэм боловсрол, ажил хөдөлмөрийн сууриа зөв тавьснаар тухайн жилийн өнгө төдий чинээ өнгөлөг өөдрөг байх болно. Өнгөрсөн жил монголчууд бидний амьдрал ахуй, улс орны хөгжилд ахиц дэвшил гарсан жил боллоо. Энэ бүхэн “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилд ч мөн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Харин зундаа бага зэргийн гандуу, өвөл, хавартаа жаахан салхи шуургатай бай­хаар зурхайд буусан нь ха­рагдсан.  Харин ихэс дээдэс эв­тэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын ард иргэдэд төдийгүй, өөрсдөд нь “эвгүй” жил болно доо. Тиймээс эв нэгдэлтэй, шунаг мунхагийг тэв­чих нь чухал” хэмээн жи­лийн өнгийг тодорхойлжээ.

 

Б.Өнөртогтох