Сайнуу та бүгдэд энэ өдрийн мэнд хүргье. Анх би 9-р ангидаа доод ангийнхаа хүүхэдтэй үерхэж түүндээ хайртай болсон. Гэвч жоохон байсан бас нэг л мэдэхэд салж тус тусын амьдралаар амьдрах болсон. Сураг сонсоход тэр гадаад тэндээ эхнэр хүүхэдтэй болсон гэж байсан. би ч хүнтэй суусан. Тэгсэн хэдий ч тэр хүнийг марталгүй хааяа санадаг байсан. Гэтэл саяхан надруу залгаад монголд байна уулзья гэсэн. Би маш их баярлаж догдолж уулзсан. Тэр минь миний хайрлаж байсан яг тэр үеийнх шигээ инээмсэглэн уулзсан. Бид 2 хэд хэдэн удаа уулзаж улам бүр дотно болсоор....

Бид 2 удаан хамт байж чадахгүй түр зуурын жаргал гэж бодохоор сэтгэл минь шаналж, уйлах болсон одоо би тэр хүнгүйгээр байж чадахгүй. надад үнэхээр хэцүү байна. хэзээ ирэх бол юу хийж байгаа бол гэж өдөржин бодно. Өөрөө залгий гэвч гэр бүлтэй болохоор  чадахгүй зөвхөн л хүлээдэг. Уулзахгүй байя гэж бодсон ч залгахаар нь гараад л  очдог. Одоо би яах вэ яавал энэ байдлаас гарах уу надад үнэхээр хэцүү байна.