ТОП-20 индекс 0.40 хувиар өсчээ
2014/10/08
Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 08-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 15,535 ширхэг хувьцаа арилжигдаж, 23,963,670.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
ТОП-20 индекс 15,721.40 нэгж буюу 0.40 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 993.94 нэгж болж 0.22%-иар буурсан үзүүлэлтэй байна.