Ээжийг маань нөхөр хөөгөөд явуулчихлаа
2014/10/09
Би одоогоос 10 гаруй жилийн өмнө аавыгаа алдсан юм. Тэр цагаас хойш ээж минь ганцаардаж, ханийгаа араас гашуудаж их л хэцүүхэн байлаа. Тэгээд хүний охин үр болсон хойно ээжийгээ гэрт нь үлдээхгүй гэж явсаар нэг хүнтэй танилцаад уулзаж учирсан юм. Удалгүй хүүхэдтэй болж ээжийгээ хамтдаа байя гэж гуйсаар гэртээ авч ирээд 3 жил боллоо. Би хүүхэд, нөхөр, гэрийн ажил гэсээр хүүхэд төрүүлсэн цагаасаа хойш муу ээж дээрээ өдөр бүр очиж чадахаа больсон юм. Тэгээд нэг өдөр очтол ээж минь гэртээ ганцаараа ядруухан царайтай болчихсон байхаар нь гэртээ дагуулж ирээд нөхөртэйгээ ярилцаж байгаад хамт амьдарлаа. Хашаа байшин эзэнгүй гээд санаа зовоод байхаар нь түрээсэлчихсэн. Хүүхдийг минь хамт харалцаж өгөөд овоо нэмэртэй ээж маань бас зээгээ хараад овоо царай орж дуу шуутай боллоо. Тэгээд би ажилдаа орж хүүхдийг минь харж, гэрийн ажлыг ээж хариуцах болоод хэдүүлээ овоо сайхан байлаа. Гэтэл нөхөр согтуу ирэх болгондоо наад авгайгаа явуул би хүссэнээр байна гэж ааш зан нь хувирсан. тэрийг ээж мэдчихээд ээж нь муу гэртээ харья даа гээд байхаар нь би согтуудаа тэгж байгаа юм гээд байлгаад байсан юм. Тэгсэн сая хэд хоногийн өмнө ажил ихтэй оройтож харьтал ээж минь алга, тэгээд нөхрөөсөө асуусан чинь гэр лүүгээ явчихсан гэв. Би гайхаад чи согтуу байгаа юм уу гэсэн чинь үгүй гээд үнэрлэж үзтэл үнэхээр эрүүл байлаа. Би гэдэг хүн одоо яах аа мэдэхгүй байна муу ээж минь ямар их ганцаардаж байгаа бол оо. Нөхрөө харахаас дургүй хүрч байна салаад ээж дээрээ очдог ч юм бил үү