“Сүүлчийн шөнө” уран сайхны кино "өвөрмөц" бэлэгтэй нээлтээ хийлээ
2014/10/10
Үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын шинэ уран бүтээл болох "Сүүлчийн шөнө" уран сайхны кино өчигдөр "Тэнгис" кино театрт албан ёсоор нээлтээ хийлээ. Тэрбээр нээлтийн үйл ажиллагаанд киноны уран бүтээлчид болон кино урлагийн шилдгүүд оролцсон юм. Мөн нээлтэнд хүрэлцэн ирсэн үзэгч түмэнд зориулан гэнэтийн бэлэг болгож зохиомлоор бороо оруулж, уран бүтээлчид нь шүхэр барин орж ирсэн нь өвөрмөц содон бэлэг байлаа.
Ийнхүү СГЗ Ш.Гүрбазарын зохиол, хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулсан тус киноны нээлтэнд Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх нарын олон гайхалтай уран бүтээлчид оролцов.
Ингээд та бүхэндээ "Сүүлчийн шөнө" уран сайхны киноны нээлтийн үеийн гэрэл зургийн сурвалжлагыг сонирхуулья.
Зочин · 2014/10/13
амжилт хүсье
Bogd · 2014/10/11
Ih l kino hiisen kinond togolson humuus chadaj bga yumand arga baihgui gdgn baihda.
Зочин · 2014/10/11
Батцэцэг дэгжин байна.
Зочин · 2014/10/11
Caanaa l neg......