Бараг бүх Европ тив тэр чигээрээ гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байсан юм.

1. Чехословакын бүх аж үйлдвэрүүд фашист Германы талд ажиллаж байсан бөгөөд ганц "Шкода" үйлдвэр гэхэд л ЗХУлстай дайн эхлэхийн өмнөх 1940 онд бүх Английн бүтэн жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний машин, буу, сум зэвсгийн хэрэглэлүүд үйлдвэрлэж өгсөн байсан юм. Мөн фашист Германы армиудыг Дани улс хүнсээр, Франц улс машинуудаар, Румын улс газрын тосоор  хангаж байсан нь түүхэн бодит баримт юм.

 

 

2. Эх орны дайн эхэлсэн 1941 оноос Финлянд, Румын, Венгерийн 29 дивиз, 16 корпус дайчид арай хожим Словак, Чехийн Богеми Морави, Хорват, Албани, Голланд, Дани, Норвеги, Францын легион, Италийн экспедицийн армиуд, сайн дурынхан фашист Германы талд орж ЗХУлсын эсрэг байлдаж байсан нь бас түүхэн бодит баримт билээ. Энэ "ардчилсан" улсуудын армиуд, сайн дурынхан фашист Германы нийт 5,9 сая цэрэгтэй нийт армийн 26-30%-ийг нь бүрдүүлж байжээ. Харин энэ бүх дайнч-тонуулчдын эсрэг 2,9 сая цэрэгтэй Улаан арми Эх орноо Гэр бүлээ Итгэл үнэмшлээ хамгаалан сөрөн зогсож байсан юм.

 

3. Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай "холбоотнууд" болсон байсан хэдий ч өөрсдийн "өвөрмөц" тоглоомоо тоглож байсан юм. 1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг Сталин удаа дараа хүсэлт тавихад У.Черчилл эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн ч татгалзсан хариу өгсөн бөгөөд тэрбээр ингэж бичиж байжээ: "Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ хядаж байг". Дайны дараа ч тэд ийм хоёр нүүртэй бодлогоо үргэлжлүүлэн явуулж байсан билээ.

 

4.Зөвлөлтийн ард түмэн (бас цорын ганц үнэнч холбоотон нь байсан БНМАУлсын ард түмэн), Улаан арми дэлхийн II Дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч ялалтанд шийдвэрлэх хувь нэмрийг оруулж Агуу Ялалт байгуулсныг тэр үеийн бүх том улс гүрнүүд, улстөрийн зүтгэлтнүүд нь ч хүлээн зөвшөөрч байсан юм. Жишээлбэл, Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл Сталинд хандаж бичихдээ: "Би маргааш Британийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ энэ тохиолдлыг ашиглан урьд өмнө нь хэлж байснаа давтан - чухамдаа Оросын арми л Германы энэ Дайны машины гэдсийг нь цувуулж орхисон юм гэдгээ дахин хэлэх болноо" гэж байжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт : "Оросын армиуд үлдсэн бүх 25 нэгдсэн үндэстний улсуудаас ч илүү дайсны цэрэг, зэвсэг техникийг устгаж байгаа энэ илэрхий бодит фактаас зугтах хэцүү юм" гэж бичиж байсан байна.

 

5. Гэвч энэ хүнд дайнд асар их цус хүчээр ЗХУ ялалт байгуулсны дараа саяхан холбоотон байсан Англи (У.Черчилл), АНУ (Г.Трумэн) гүрнүүд өвөрмөц "тоглоомоо" үргэлжлүүлж гэнэтхэн, 1946 оны 3-р сард ЗХУлс, социалист блокын улс орнуудад анх эхлэн "Хүйтэн дайн" зарлаж "Төмөр хөшгөө" буулгасан билээ...

Хожим бүүр 1972 оны эхээр Ерөнхийлөгч Ричард Никсон АНУ-ын Конгресст хандаж үг хэлэхдээ " ... Бид бүхэн Орост дахин хэзээ ч тийм Александр Матросовууд, тийм Зоя Космодемьянскууд шиг хүмүүс гарч ирэхгүй байлгахын төлөө бүх зүйлийг хийх ёстой байна..." гэж хэлсэн байдаг!??

Ийнхүү дэлхийн 2 дайны тулааны талбар дээр өөд өөдөөсөө харж шударгаар байлдан ялж чадаагүй тэд Хүйтэн дайн - хулхи суртал ухуулга, сэтгэлзүйн явуулга, тархины угаалгын дайнд "араас хутгалж" + урвагчуудад дөрөөлж "ялсан" билээ...  гэхдээ түрхэн  хугацаагаар, яагаад гэвэл Чин Үнэн хэзээ ч даравч далдайдаг, булавч бултайдаг !!!