Дэлхийн аваргыг доргиосон мэргэн буучид эх орондоо ирлээ
2014/10/14
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 10 болон 25 метрийн буудлагдаа 4 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн билээ.
Тэрбээр дэлхийн шилдэг тамирчид оролцож цэц мэргэнээ сорьсон 10 метрийн хийн гар бууны дасгалд ганцаарчилсан болон багийн төрөлд, 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн адил ганцаарчилсан болон багийн буудлагдаа хүрэл медалийн болзол хангаснаар энэ дэлхийн аваргаас нийтдээ 4 хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү монголын эрэгтэй гар буучдын бахархал болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, Апу хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү тэргүүтэй мэргэн буучид маань өнөөдөр өглөөний 05:35 минутанд эх орондоо ирлээ.
Энэ дашрамд дуулгахад монголын баг тамирчдаас ОУХМ Т.Баярцэцэг эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.
Зочин · 2014/10/18
ee
Зочин · 2014/10/15
Bayar hurgeye!
Зочин · 2014/10/15
Хүрлийг бол цуглуулж одоо мөнгө дараа нь алт авна аа дүү хүү амжилт биеэ тоож болохгүй болоогүй бна л гээд л зүтгээд бх хэрэгтэй
Зочин · 2014/10/15
Heleh ug oldohgui baina. Nudnees numils garaad. Amjilt husie.
Зочин · 2014/10/15
Дорж · 2014/10/15
Одоо өнгийг нь хувиргахын төлөө зүтгээд бай.
Зочин · 2014/10/15
бөөндчихсөн бншдэамжилт!