Мексикийн Гуерреро мужийн Нахуа тосгонд жил бүрийн 5 дугаар сард ургац тариалах ажил эхэлдэг. Тариа ногоо бэлтгэн ургацаа сайн авахын тулд хур бороо хамгийн хэрэгтэй зүйл. Тариалангийн хөрс боловсруулалтаа хийж, суулгацаа суулгасны дараа бороо оруулах нэгэн зан үйл хийдэг нь тун сонирхолтой.

Энэ юу гэхээр нутаг бүрээс цугларсан эмэгтэйчүүдийн хоорондын цус асгаруулсан гар тулаан юм. Тариан талбайд цусаа асгартал зодолдох эмэгтэйчүүдийн цус усны оронд бордоо тэжээл болж, ургац сайн ургуулна гэсэн шашны үзэл санааны заншил аж.



Ёслол болохын өмнө хүүхнүүд өөрсдийн гараар бэлдсэн хоолыг шөнөжин хийнэ. Харин үүнийгээ тулааны талбарт авчирч гэр бүлийнхэн болон нутгийн ахлагчид иднэ.



Харин өдөр нь хаврын улирлын ариун шүтээн Крузкогоо тахин өргөл өгнө. Энэ бүхний дараа тулааны бэлтгэл ажил эхэлж, нэг бүлэгт  тариачин 10 эмэгтэйгээс бүрдсэн баг бий болгоно.






Энэ ёслолын тулаанд ялагч болоод ялагдагч гэсэн зүйл байхгүй. Түүнчлэн тэд бие биедээ огт өс санахгүйгээгээр тулалдан цусаа гартал зодолддог.
























С.Отгон