Монгол Улсын шигшээ баг тэргүүллээ /Бичлэг/
2014/10/18
Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн алтан медаль хүртсэн. ОУХМ Б.Тэмүүлэн Узбекстан, Унгарын бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Оросын бөх Волков Андрейтай барилдаж цэвэр ялсан юм. Алтан медалийн төлөө Австрийн бөх Аллерсторфертэй барилдаж, өчих мэхээр цэвэр ялснаар түрүүлэв.
Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын шигшээ баг тэргүүллээ. Тодруулбал Ташкентийн дэвжээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн АЛТ, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон МӨНГӨ, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар ХҮРЭЛ медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв. 42 улсаас 24 нь ямар нэгэн медаль хүртсэнээс Монгол Улс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удааллаа.
Зочин · 2014/10/21
odoo saihan jigderjee oshoo sain tamirchin beldeh heregtei delhid bainga tergyyleh bolomjtoi mongolchuud
Зочин · 2014/10/20
иймэрхүү тэмцээнд 2-р багаа оролцуулж баймаар юм
Зочин · 2014/10/19
ODOO ARIIN ZALGAMJAA SAIN BELDEH HEREGTEI.
Зочин · 2014/10/19
BAYAR KHURGEYE. ULAM IKH AMJILT KHUSEN YERUUYE.
DELHIIG BID NAR · 2014/10/19