Зэрлэг жимсний 100 ундаа болон лапша гоймонгийн лого дэлхийд танигдах ойрхон байна!
2014/10/19
Брэнд гэдэг үгийг хэрэглэгчид өнөөдөр сайн мэддэг болсон цаг үе. Тэгвэл тухайн брэндийг илтгэдэг маркетингийн гол стратегийн элемент нь барааны тэмдэг юм.
Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бусад ижил төрлийн зүйлсээс ялгаж хэрэглэгчдэд өөрийн танил байдлыг бий болгодог чухал үнэт зүйл юм. Худалдан авагчдын дунд нэр хүндтэй улс орны тоонд Япончууд зүй ёсоор орох бөгөөд тэдний олгодог барааны тэмдэгийн ач холбогдол олон улсын хэмжээнд яригддаг. Учир нь Япончуудын өндөр хариуцлага, чанар гэдгийг гүнээ ухамсарлаж, нарийн чадварлаг баг, сүүлийн үеийн техник технологи ашиглан шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргадагтай холбоотой бөгөөд Япон гэдэг нэр чанар гэсэн давхар утга тээх болжээ. Тэгвэл саяхан үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Тэсо” корпорацийн салбар компаниуд болох “Милко” ХХК-ний үйлдвэрлэн гаргадаг “100” ундаа, Агь ХХК-ний үйлдвэрлэдэг Лапша гоймон Япон улсын оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэгдэж гэрчилгээ авч баталгаажсан нь манай улсын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж, брэнд бүтээгдэхүүнүүд олон улсад танигдах боломж нээгдсэнийг харууллаа. Ингэснээр уг брэнд бүтээгдэхүүнүүд олон улсад танигдах, цаашлан Япон улсын ард түмэнд өөрсдийн үндэсний онцлогтой бүтээгдэхүүнийг таниулахад онцгой ач холбогдолтой үйл явдал болсон байна. “100” ундаа нь байгалийн зэрлэг жимсийг ямар нэгэн нэмэлт бодис хийлгүйгээр, орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан шууд шахаж савалсан бөгөөд хүний биед онцгой ач холбогдолтой экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Тиймээс ч Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас жил бүр зохион явуулдаг Намрын Ногоон Өдрүүд үзэсгэлэн худалдаанаас Гран При шагнал хүртсэн шилдэг бүтээгдэхүүнээр тодорчээ. Харин Лапша гоймонгийн хувьд витаминаар баялаг төдийгүй амт чанар, үндэсний шилдэг бүтээгдэхүүн юм. Та бидний хэрэглэж заншсан Лапша гоймон төрлөө нэмэгдүүлж сонгинотой, луувантай болсон гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Хэрэглэгчиддээ үргэлж чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Милко” болон “Агь” компанийн нийт хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ “100” болон Лапша брэндийн барааны тэмдэг дэлхийд танигдсан лого болохыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх