Нийслэлийн өдөрт зориулсан, нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болно
2014/10/20
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан "Миний Улаанбаатар" хэмээх нийтийн дуучдын нэгдсэн тоглолт энэ сарын 24-ны өдөр, 19 цагаас, Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглох гэж байна.
Тоглолтонд МУГЖ С.Батсүх, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Д.Энхзул, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Ө.Уянга, МУСТА М.Бямбажав, МУСТА Т.Батсайхан, МУСТА Д.Ариунбаатар, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА Б.Батболд, МУСТАЭ.Оюумаа, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Л.Банзрагч, МУСТА А.Мөнхбат, МУСТА Д.Бурмаа, МУСТА Д.Наранхүү, МУСТА Э.Төрмандах, МУСТА А.Хосбаяр, дуучин Б.Болд, дуучин Э.Чулуунчимэг нарын уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99107478, 99108489 дугаарын утаснаас аваарай.