Зодчихоод зугтахаар ална гэж хойноос ирээд байх юм яах вэ?
2014/10/21
Сайн байцгаана уу? надад үнэхээр хүнд байна. Би ч буруутай. Нөхөр ч буруутай. Өнөөдөр нөхрийнхөө гарт үхчихгүй юмсан гээд зугтаж явна.
Би нөхөртэйгээ 10 жил амьдарч байна. Хүү маань одоо зургаан нас хүрч байгаа. Нөхөр бид 2 сүүлийн 3 жилийн турш таарамжгүй харьцаатай байгаа. Нөхөр маань баян хүүхэнтэй явалдаж цаадах нь хүү гаргаж өгсөн ч надтай хамт амьдарч байсан юм билээ. Би тэрийг нь мэддэггүй байгаад жирэмсэн байхад нь мэдсэн. 9911-тэй дугаараас залгаж нөхрийн чинь хүүхэд, чи зай болоод өг гээд ярихад нь тэнгэр хөмрөх шиг л болсон. Гэсэн ч нөхөрөөсөө асуухад уучлаарай л гэсэн. Нэгэнт болоод өнгөрсөн юмны хойноос гэж бодоод надтай үлдэх үү тэр баян хүүхэн рүүгээ явах уу өөрөө мэд, чамд сонголт хийх боломжийг чинь өгье гээд би юу ч болоогүй юм шиг нэг хэсэг байсан. тэр хүүхэн рүүгээ яваагүй гэртээ надтай үлдсэн. Нөгөө хүүхэн нь төрсөн, хүүтэй болсон, нөхөртэй адилхан хүү төрүүлсэн байсан.
Өнгөрсөн хугацаанд сал гэж мөн ч их залгаж, уйлж дуулсан даа тэр хүүхэн. Энэ бүхнээс болж бид2 байнга муудалцах болсон. Аргаа барахдаа тэр хүүгээ аваад ир. Би хүний хүүхэд гэж алагчлалгүй хүн болгоод 2уулаа салхгүй байя ч гэж хэлж байсан. авч ирээгүй. Хэрүүл хийх бүрт би л буруу юм хийсэн юм шиг зодуудалдаг байсан. сүүлдээ салах гээд гэрээсээ явж, аав ээжийндээ очсон. Эхний 2 удаад нөхөр тэр хүүхэнтэй нийлэхгүй гэж намайг гуйсаар гэртээ харьсан. Сүүлдээ тэр хүний үгэнд итгэхгүй салахаар шийдэж би хүүхэдтэйгээ аав ээжийндээ сүүлийн жил гаран тусдаа амьдарч байна.
Хэцүү байх үед өнгөрсөн өвлөөс нэг залуу эргүүлэх болсон. Тэр хүн ч шантраагүй болохоор харьцаатай болоод 2-3 сар л бож байгаа юм. тэгсэн нөхөр мэдчихээд бөөн уур. Намайг хэвтэрт ортол зодсон. Ухаан алдсан үед эмнэлэгт хүргэж өгчихөөд хүлээн авахын жижүүр эмчид нь худлаа хэлсэн байна лээ.
Биеээ тэнхэрээд явж чаддаг болсон үедээ би гэрээсээ зугтаж аав ээжийндээ очсон. Тэгсэн аав ээж ч гэсэн ойлгохгүй байх юм. Ядаж байхад нөхөр хүүхдээ би авна. Надаас салбал ална гээд хойноос ирж хэрүүл хийгээд тайван байлгахаа больсон. Аргаа барахдаа аав ээжийнхээсээ явах талаар бодож байна.
Яах ёстой вэ? Надад зөвлөгөө өгөөч. Би энэ хүний гарт үхэхийг хүсэхгүй байна. Монголын цагдаа шүүх ийм тохиолдолд хэр шударга ажилладаг бол?