“2014 он-Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлыг эрчимжүүлэх, хамтрагч байгууллагууд, дэмжлэгт удирдлагын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллах зорилгоор Ховд аймгийн ЭМГ-аас “ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХЭД САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт удирдах ажилтаны зөвлөгөөнийг 2014 оны 03 сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулав. Зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл зэрэг 160 орчим албаны хүн оролцов.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжиж буй хууль эрх зүйн баримт бичиг, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд зэргийг хэлэлцэн хамтран ажиллах талаар салбар бүрийн оролцоог тодотгон ярилцсан. Энэ үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бидний үйл ажиллагааг сурталчлан таниулж, үр бүтээмжийг нэмэгдүүлж байв. Мөн зөвлөгөөний үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх талаар Аймгийн засаг даргын 12 тоот албан даалгаврыг танилцуулж, “Эх хүүхдэд ээлтэй сум” болзлын шалгуур үзүүлэлтэнд сум, орон нутгийн удирдлагуудын саналыг авсан. Тухйн саналуудыг тусган ойрын хугацаанд сумдад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

alt

alt 

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар