Статистикийн хороо улсын Хэрэглээний индексээр илэрхийлсэн инфляци оны эхнээс 4% л өссөн, энэ бол бага үзүүлэлт учир бидний амьдрал дээшилж байна гэж мэдээлэл хийлээ.


2006 онд сэтгүүлч Peter Menzel дэлхийн 24 улсын 30 гэр бүл долоо хоногт хэдий хэмжээний хүнс хэрэглэж байгааг үнийн дүнгээр гарган фото зургаар үзүүлжээ. Улаанбаатарын иргэн Батсуурийн гэр бүл 42 000 төгрөг буюу 40 доллар зарцуулдаг байж. Өнөөдөр зураг дээрх бүтээгдэхүүнийг ойролцоогоор үнэлэн тооцоход 230 000 төгрөг болж байна. Энэ жишээнээс харахад юмны үнэ 6 дахин өсч, амьдралын түвшин төдий чинээгээр буурчээ. Ингэж төрийн механизмыг ашиглан санаатайгаар биднийг худал мэдээллээр мэхлээд л...
Энэ улсад бид яаж амьдрах вэ.
Хэрэв хүн өөрийгөө болон бодит байдлаа танин ойлгож учрыг мэдвэл түүнийг хуурах маш хэцүү болно. Мэдлэгтэй хүний тархийг угаахыг тэр хүсэхгүй, дээр нь зөвшөөрөх ч үгүй. Манайд боловсрол, соёл, шинжлэх ухаан, ёс суртахууны болон моралийн үнэлэмжүүдийг зориудаар устгаж байна. Ойлголтуудыг ингэж сольсноор зөвхөн цөөн хэдэн хүн ашгийг нь хүртдэг, жирийн иргэн бол өөрт нь огт хэрэггүй системийн өчүүхэн жижиг эрэг шураг болдог. Ингэснээр хүн бүхэл амьдралынхаа турш сайн юм хийх ёстой байсан эрч хүч энергээ үр бүтээлгүй зүйлд зарцуулж, эцэст нь юу ч хийж чадалгүй, бүтээсэн юмгүйгээр амьдрал нь дуусдаг. Дүр эсгэсэн "монгол ардчилал" бол далд байдлаар нуугдсан, мөнгөний бодит боолчлол юм. Массыг шууд ил дарлан боолчлох хэцүү. Харин ардчиллыг ашиглаж хүн “өөрөө” сонгуульд санал өгдөг гэсэн худал боломж олгож. Архийг хэмжээ хязгааргүй уух, бөх, морь, хөл бөмбөг үзэх, дураараа телевизорын суваг солих гэх мэт өчүүхэн зүйлүүдээр эрх чөлөөтэй гэж хууран хүнийг боол болгосон.
Хэдхэн гэмт этгээд энэ системийг бүхэлд нь ээлжлэн 23 жил удирдаж байна. Харин бид амьдралынхаа түвшинг бага ч гэсэн дээшлүүлхийг хичээн оролдсоор л. Энэрэнгүй хуульт улс байгуулна гэх боловч хууль бол зөвхөн масст хатуугаар үйлчилж, энэ шударга биш нийгмийг өөрчлөхгүйгээр, тогтоон барихад хэрэглэж байна.
Би дахин хэлье- Ямар ард түмэн байна, тэрэнд нь тохирсон засаглал байдаг. Харанхуй шөнө зэлүүд газар явж байгаад дээрэмдүүлсэн бол, гэмт этгээдээс гадна ЧИ өөрөө л буруутай. Яагаад орой явахдаа өөрийгөө хамгаалах зэвсэг хармаанд байлгасангүй, яах гэж дээрэмдэж болохоор арчаагүй байсан юм. Булаагч этгээд буруутай, гэхдээ түүнийг тэвчиж байгаа хүн ӨӨРӨӨ илүү буруутай гэдгийг ойлгоорой. Номхон хүлцэнгүй байвал түүнийг шийтгэлгүйгээр дээрэмдэж болно, зодож болно, хүчиндэж болно, гутааж тарчлааж болно, алж болно. Бид өөрсдөө ийм арчаагүй гөлөг юм чинь төрийн хулгайч Баярцогттонгууд биднийг ингэж дорд үзэн доромжилж дэвсэлж байгаа нь аргагүй юм.
Одоо бид сэрэх болсон. Хүлцэнгүй үхээнц боолууд биш ХҮН болцгоё. Чи юу ч өөрчлөгдөхгүй гэж бодож байгаа бол эндүүрчээ. Өнөөдөр олон мянган монголчууд интернэтэд дайн хийж байна. Тэд мэдээлэл тарааж, эх орноо хамгаалсан шүлэг зохиож, видео хийж тавин, шинэ хуудас нээж, нийтлэлүүд бичин эсэргүүцэн тасралтгүй байлдан. Энэ дайчдын тэмцэл үр дүнгээ өгч байна. Олон зуун хүн гэгээрч, ойлгож, хар цагааныг ялгаж эхэлж байгаа нь эх орончдын тэмцэлийн амжилт юм.
Бид энд тэнд , өөр өөр газар амьдарч, дэлхийн олон улсад байгаа нь чухал биш. Хэн дэмжиж байна тэд бидэнтэй хамт гэсэн үг, тэгэхээр бид олон зуун мянган дайчин.
Энэ бол бидний дайн.

Ч.Өрлөг

 

Линк http://bestfoodnetwork.com/what-the-world-eats-part-1/