МУГТ М.Уранцэцэг “Их дуулга”-аас алтан медаль хүртлээ
2014/11/01
Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэллээ. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч өрсөлдөж байна.
“Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль хүртсэн бол 300 оноо, хүрэл медаль 200 оноотой болно. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Уранцэцэг түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байсан юм. Ийнхүү "Их дуулга"-д түрүүлж, 500 оноо нэмснээр 3393 оноотой боллоо.
Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д манай хоёр бөх барилдаж, хоёулаа медалийн тавцанд зогсов. Гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Г.Хэрлэн "Их дуулга"-ын хүрэл медаль хүртлээ.
Д.Ана
Зочин · 2014/11/02
olimpiin alt gart chin haragdaj bn amjilt ulam iluu amjilt
Зочин · 2014/11/02
Bayarluulj bna ulam ih amjilt huseye. Nuhurt bitgii garaarai amjiltyn saad shuu
Зочин · 2014/11/02
Mongol busguin chadliig uzuuleed eg Amjilt xusie .Saixan medee bna bayararlalaa
Зочин · 2014/11/01
Mundag Ohin ok
Зочин · 2014/11/01
Bayr hurgie ee, bid buhnii baharhal shu ***irchid ta nar mini