Нөхөр гар хүрдэг болж байгаа юм байх даа
2014/11/05
Сайн байцгаана уу. Би нөхөртэйгээ амьдраад 8 жил болж байна. Хоёр хөөрхөн хүүтэй. Хүүхдүүд маань сахилгагүй болохоор тэднээсээ болж хааяа нөхөртэйгээ маргах үе гардаг. Гэхдээ бид 2 асуудлыг хурдан шийддэг болохоор нэг их маргаад байдаггүй байсан юм.
Гэхдээ намайг жирэмсэн болсноос хойш нөхөр уцаартай би гомдолтой байх болсон. Нөхөр хүүхэд гаргуулахгүй гээд, би гаргана гээд хэрүүл хийж байж хүүхдээ гаргахаар болсон юм. Би одоо дөрвөн сартай жирэмсэн.
Нөхөртэйгээ өчигдөр бага хүү маань айлын хүүхэдтэй зодолсон гээд би хүүгээ загнаж байсан юмаа. Тэгсэн чинь аав нь хажуунаас орж ирээд хүүгээ өмөөрөөд, тэрнээс нь болж хэрэлдэвээ. Хүүхдүүдээ унтуулсан хойно аяархан л хэрэлдэж байгаа юм л даа. Тэгсэн чинь харин чи их том толгой гаргах болсон гэж хэлэхээр нь дургүй хүрээд нилээн ширүүн хэрэлдсэн. Тэгээд намайг алгадаад авсан. Өмнө нь нэг ч удаа надад гарч хүрч байгаагүй, ингэж алгадаж байгаагүй.
Би ч гомдож уйлаад нэг ч үг дуугаралгүй гэрээс гараад ажил дээрээ ирээд хоносон. Шөнөжин залгаж смс бичсэн. Гомдоод айгаад нэг ч хариу өгөөгүй. Ээжээс намайг асуусан байна лээ. Нөхөр намайг жирэмсэн байхад алгадаж байгаа юм чинь цаашид намайг зоддог болно гэсэн үг үү? Би эсвэл жирэмсэн болохоор ингэж хүндээр хүлээж аваад байна уу?