Зөгийн балаар арьсаа арчлах жорыг та бүхэнтэй хуваалцаж байна. Зөгийн бал нь байгалийн гаралтай арьс арчлах шилдэг бүтээгдэхүүн гэдэгт итгээрэй. Зөгийн бал нь нүүрний гайхалтай цэвэрлэгч бөгөөд арьсны бохирдлыг цэвэрлэж үрэвслийг дардаг.
  

Зөгийн балны маск

Энэ маскыг бэлтгэхэд тун энгийн.

Найрлага:
3 хоолны халбага зөгийн бал
3 хоолны халбага сүү

Бэлтгэх:
Бэлтгэсэн хоёр зүйлээ хооронд хольж хутгаад нүүрэндээ зузаан түрхэнэ. 10-15 минут болоод бүлээн усаар угаана. Тун амархан.

Зөгийн бал глицерины маск

Найрлага:
1 цайны халбага глицерин эсвэл 3 цайны халбага архи
1 цайны халбага зөгийн бал
2 цайны халбага буцалгаж цэвэршүүлсэн ус
1 цайны халбага улаан буудайн гурил

 

Бэлтгэх:
Бүх орцыг нийлүүлж нүүрэндээ нимгэн түрхэнэ. 20-25 минут байлгасны дараа угаана. Энэ маскыг 7 хоногт 2 удаа тавибал зохино. Үүнийг хуурай болон хэвийн арьсанд хэрэглэхийг зөвлөе.

Тослог арьсанд зориулсан зөгийн бал яншуйн маск

Найрлага:
4 цайны халбага зөгийн бал
Аяганы 14 хэмжээтэй хэрчсэн яншуй.

Бэлтгэх:
Бэлтгэсэн хоёр зүйлийг хольж нүүрэндээ түрхэнэ. 20 минутын дараа угаана. Энэ жор нь нэг удаа хэрэглэснээр үр дүгээ сайн өгдөг.

Хөгшрөлтийн эсрэг зөгийн балны маск

Найрлага:
1 ш өндөгний шар
1 цайны халбага зөгийн бал
1 цайны халбага глицерин эсвэл ургамлын тос

Бэлтгэсэн зүйлийг хооронд  нь ольж нүүрэндээ түрхэнэ. Үүнийг З0 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлж угаана.

Чийгшүүлэгч биеийн лосьон

Найрлага:
1 цайны халбага зөгийн бал
Цайны халбаганы 41 хэмжээтэй цэвэр, шахаж гаргасан лемоны шүүс
1 цайны халбага ургамлын тос оливын тосоор орлуулж болно

Бэлтгэсэн зүйлүүдийг хольж биеийн илүү хуурайшсан хэсгүүдэд түрхэнэ. 10 минут байлгасны дараа усаар угаана.

Зөгийн балаар арьсаа арчлах нь үр дүнтэй төдийгүй гэрийн нөхцөлд бэлтгэхэд хялбар юм. Эдгээр нүүрний маскыг гэртээ хийж туршаад үзээрэй. Танд үр дүнгээ өгөх болно.