Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр монгол ньюс мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдлээр Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдыг 11 сарын 14-23-ны хооронд Тайландын Пукет хотод болох “Элсний 4-р их наадам”-ын 3×3 сагсан бөмбөгийн төрөлд оролцуулахгүй болсныг мэдэгсэн юм.

Монголын Сагсан бөмбөгийн баг тамирчид 2012 оноос эхлэн элсний наадамд оролцож эхэлсэн бөгөөд удаа дараа амжилт гаргаж Монголынхоо нэрийг дуурсгасан байна. Энэ удаад ч мөн баг тамирчдын бэлтгэл бүрэн хангагдаж Тайланд улс руу явах онгоцныхоо тасалбарыг хүртэл захиалчихаад байхад, шүүхийн шийдвэрээр уг тэмцээнд оруулахгүй гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Уг шийдвэрийг сагсан бөмбөгийн баг тамирчид болоод дасгалжуулагч нар нь эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

10754898_642271515887283_2093142606_n10799745_642271512553950_120583439_nЭнэхүү шийдвэр нь ямар учраас гарсныг тодруулбал: 2014 оны 9 сард болсон Инчёны олимпд Монгол Улсын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан гаргаж Монголын Олимпийн хороонд тэмцээнд оролцуулахгүй байхыг даалгасан байна. Уг шийдвэрийг зөрчин Монголын баг тамирчид тэмцээнд оролцсон нь хууль бус гэж үзэж байгаагийн улмаас “Элсний 4-р их наадам”-д оролцуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Мөн Монголын Үндэсний Олимпийн хороо нь өөрсдийн нэр хүндээ өсгөхийн тулд тамирчдыг ашиглаж байна гэж үзжээ. 
10749453_642271505887284_279223898_nЭмэгтэй шигшээ багийн албаны дарга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Мандуул хэлэхдээ: “Тамирчин хүний хувьд томоохон тэмцээнд орно гэдэг бүтэн нэг жилийн бэлтгэлээс илүү туршлага суулгадаг. Бидний хувьд нэг тэмцээнд орохгүй үлдэнэ гэдэг маш том хоцролт гэж бодож байна. Тэгээд ч томоохон тэмцээн уралдаанд ороод амжилт гаргахад бидний нэр хүндээс гадна Монголын нэр хүнд ч өсч байдаг гэдгийг та бүхэн Инчёны олимпоос харсан биз. Энэ тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарахад бид үнэхээр гайхаж байна. Мөн бидэнд хурдан хариу өгөөсэй гэж шаардаж байна. Тайландын Пукет хотноо болох “Элсний 4-р их наадам”-д Монголын зургаан баг мэдүүлгээ өгч оролцоход бэлэн болсон байсан. Мөн энэ шийдвэрээр Монголын баг тамирчид дөрвөн жилийн турш Ази болоод улс хоорондын томоохон тэмцээнд оролцох эрхгүй болсон” хэмээн мэдэгдэв.

10751651_642271502553951_1016155618_n

Ч.Мандахнар

Ugluu-logo20