цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/11/07
2014 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын талаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.