Бусдыг үндэслэлгүйгээр гүтгэсэн, эрх чөлөөнд халдсан гэх хэргээр эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгагдаж буй МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл саатуулагдаад бараг сар гаруй хоног болжээ.

Түүний хэргийг шалгах явц дуусаагүй бөгөөд үргэлжлүүлэн саатуулах болсон. Харин саяхнаас Б.Цогтгэрэлийн бие муудсан талаар мэдээлсэн билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Арвин түүнийг батлан даалтад гаргаж авах  болсноо мэдэгджээ.

"Би өнөөдөр Б.Цогтгэрэлийг батлан дааж авна. Залуу хүнийг ингэж болохгүй шүү дээ. Би Цогтгэрэлийг танина. Сэтгэлгээ сайтай сайн залуу байгаа юм. Алдаа гаргаж, хүн доромжилсон нь буруу л даа. Тэглээ гээд залуу хүнийг алдсан дээр нь түлхэж болохгүй биз дээ. Тиймээс би прокурорт Б.Цогтгэрэлийг батлан дааж авах хүсэлтээ гаргасан. Энэ ажилд УИХ-ын дарга З.Энхболд их тусалж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд Улаанхүүд өргөдлөө татан авч, тэднийг эвлэрүүлэх талаас нь ярилцаж, их тусалж байгаа шүү" гэж Арвин гишүүн мэдэгдсэн байна.


С.Отгон