Ахтай нь суу гэнээ
2014/11/10
Надад үнэхээр хэцүү байна. Та бүхэн туслаач. 3жилийн өмнө би нөхөртэйгээ суусан юм.
Тэр маань одоо байхгүй ээ залуугаараа дэндүү харамсмаар байдлаар хорвоогоос хальсан. Одоогоос 6сарын өмнө шөнө найзуудтайгаа уулзаад ирье гэж гараад ирээгүй маргааш нь цагдаа танай нөхөр бусдад зодуулж амиа алдсан байдалтайгаар олдлоо гэсэн мэдээг сонсоод уйлсaар өдөр хоногийг өнгөрөөж явна.
Аав ээж маань өнгөрсөн хүний хойноос их нулимс унагаж болохгүй сэтгэлээ барь залуу хүн байна болно доо гэхийн. Би одоо 27-настай энэ уй гашууг ганцаараа давж гарах гэж их л хэцүү байсан. Харин одоо бүүр аймаар зүйл тохиолдоод байна. Өнгөрдөг маань Казак залуу гэтэл энэ айлын ёсоор бэр болж ирсэн хүн нь нөхрөө алдвал ах юм уу дүүтэй нь суух ёстой гэнэ. Тэгээд надаас 8 ах тэрний ахтай суу гээд гэрээсээ явуулахгүй байна. Би одоо яах уу аав ээждээ хэлэх үү? Ингэж болохгүй биз дээ хайргүй хүнтэйгээ тэгээд ханиа алдчихаад байхад.