Нөхөр экстэйгээ холбогдоод байна
2014/11/11
Нөхөр маань надаас гурав ах. Эхнэр хүүхдээсээ салаад удаагүй байхдаа надтай гэрэлсэн юм. Одоо хамт амьдраад 5 жил болж байна. Би нөхөртөө итгэдэггүй, тэгээд ч хүүхэд гаргах болоогүй болохоор хүүхэд гаргаагүй байна. Бусад эрчүүд шиг хардаж зовоохгүй, гар хүрдэггүй, зугаа цэнгэл гэж хөөхгүй амар л байна. Гэхдээ сүүлийн үед хүүхэдтэйгээ, хуучин эхнэртэйгээ уулзах нь ойртоод байгаа. өмнө нь долоо хоногт нэг удаа хүүгээ авч ирдэг байсан. тэгсэн одоо хүүхдээ авч ирэхээс гадна хүүхэдтэйгээ, хүүхдийнхээ ээжтэй хамт хааяа гадуур зугаалдаг болсон. Би уг нь хүүхэдтэйгээ уулзахыг нь хориглодоггүй. Хүүхэд нь ирэхээр ээжийг нь гүйцэхгүй ч гэсэн халамжлаад, хамт тоглодог. Бас нөхөр бид 3 хамтдаа гардаг.
Хүүхдээ санаад уулзаж байгаа байх л даа. Гэхдээ хуучин эхнэртэйгэ нийлчих вий дээ гэж айх боллоо. Хэдийгээр хүүхдийнхээ ээжээс салсан ч гэсэн эргээд нийллээ гэвэл би яах вэ гэсэн бодол толгойд эргэлдэх боллоо.