цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/11/13
2014 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон говийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс голын сав газар болон Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,Хараа, Ерөө, Туул голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна