“Сити” дээд сургуулийн оюутан Дэлхийн шатрын их мастер А.Энхтуул 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ /фото сурвалжлага/
2014/11/14
Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдгээ албан ёсоор хүлээн авлаа. Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй шатарчдаас Олон улсын их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хүртээд байсан бол ийнхүү гурав дахь Их мастер цолтноор А.Энхтуул тодров.
Шинэхэн Их их мастер А.Энхтуул “Сити” дээд сургуулийн багш, оюутан нартай шатрын өрөг дээр уулзаж 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ.
Тэрбээр "Их мастер цол тэмдгээ аравдугаар сард гардаж авсан. Ингээд их мастер болсны хамгийн анхны тоглолтоо сургууль дээрээ 30 хүнтэй зэрэг тоглолоо. Олон улсын шатрын их мастер болохын тулд Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулж байгаа олон улсын шатрын тэмцээнүүдэд оролцож норм болон олон улсын гадаад рейтингээ чансаагаа 2000 хүргэх байдаг. Миний хувьд Украйн улс, ОХУ-ын Москва хотод болсон олон улсын тэмцээнүүдэд оролцож их мастерын болзлоо хангасан. Би ОХУ-ын Шатрын их сургуульд суралцдаг. Үүнийхээ хажуугаар монголынхоо "Сити" дээд сургуулийн Бизнес удирдлагын чиглэлээр ОУ-ын худалдааны менежментийн дөрөвдүгээр курст суралцаж байна. Энэ хугацаандаа сургууль дээрээ хамгийн анхны албан ёсны шатрын зэрэг тоглолтыг хийлээ. Энэ тэнцүү тоглолоо. Сургуулийнхаа багш, оюутнууддаа баярлалаа." гэлээ.
"Сити" дээд сургуулийн захирал Доктор, профессор Ц.Байгалмаа: "Хүн бол амжилтанд хүрч өөрөө, бусдыгаа уриалан дуудаж өндөр оргилд хүрдэг. Сургуулийн бахархал бол оюутан, сайн багш нар байдаг. Бидний дунд Монголын ард түмний бахархалд оюунлаг хүн бидний дунд байгаа нь бахархал мөн. А.Энхтуул Монголынхоо 100 гаруй их, дээд сургуулиас "Сити" дээд сургуульд суралцахаар сонгосонд бид баяртай байна. Бид энэхүү төгсөгчөөрөө бахархахгүй юм бол юугаараа бахархах билээ. Монгол улсын отгон мастер маань удахгүй дипломоо хамгаалж сургуулиа төгсөнө. Үүнээсээ өмнө сургуулийнхаа багш, оюутнуудтай зэрэг тоглолт хийх хүсэлт тавьсан явдлыг бид хүндэтгэн хүлээн авч өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Их мастертай хамт шатар тоглож насан туршдаа мартагдахгүй үйл явдлыг бичилцсэн, Хаан спортыг хүндэтгэн оролцсон багш, оюутнууддаа баярлалаа" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ илэрхийллээ.
Энэ үеэр сургуулийн захирал Ц.Байгалмаа дэлхийн шатрын их мастер А.Энхтуулыг сургуулийнхаа 15 жилийн ойн хүндэт медиалиар болон дурсгалын зүйлээр шагнав. Мөн шатарчин А.Энхтуултай тоглосон 30 хүнд "Дурсамж" гардуулсан бөгөөд шилдэг таван тоглогчид "Батламж", дурсгалын зүйл гардууллаа.
Ингээд Их их мастер А.Энхтуулын "Сити" дээд сургууль дээр 30 хүнтэй зэрэг шатрын өрөг дээр тоглосон гэрэл зурган сурвалжлагыг хүргэж байна.
Х.Даваа
narushka · 2014/11/30
mundag ohin shvv. ulam ih amjilt husie