Ойрын 20 жилд байгаагүй сүүний чиглэлийн “Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор” байгуулагдлаа
2014/11/16
Энэ оны эхний есөн сарын байдлаар “Сүү” ХК нь малчид фермэрүүдээс 20 гаруй сая литр сүүтатан авч, бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргээд байна. 50 гаруй сая толгоймалтай монгол улсын хувьд ердөө тав орчим жилийн өмнө хэрэглэгчид сүүнийхээ хэрэгцээгээимпортын шар сүүгээр орлуулж байсан бол “Сүү” ХК импортын сүүний зах зээлийг хумиж,нийслэлийн зах зээлийг эзэлж өнөөдрийн байдлаар 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрУлаанбаатарчуудынхаа сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байна.
“Сүү” ХК нь одоогоор 2500 гаруй малчид фермэрүүдээс хоногтоо 55 орчим тонн сүү, бэлтгэн авч ариутган хэрэглэгчиддээ хүргэдэг. Цаашид зах зээлээ тэлж хөрш, зэргэлдээх улсууд руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлохоор зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бэлчээрийнбус жилийн дөрвөн улирлын турш тогтмол их хэмжээний сүүний гарцтай эрчимжсэн, мал аж ахуйн фермийг ашиглалтанд оруулах шаардлага тулгараад байсан юм.
Тиймээс ”Сүү” ХК нь Сэлэнгэаймгийн Мандал суманд “Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор” байгуулан Чех, Словакаас сүү,үржлийн чиглэлийн Голштейн үүлдэрийн хээлтэй 300 үнээг оруулж ирээд байна.
“Сүү” ХК-ийн оруулж ирэн монголд нутагшуулж байгаа Голштейн үүлдэрийн гунж нь саалийн 305хоногтоо 7500-14000 литр хүртэлх сүү өгдөг эхээс гарсан гунжнууд. Сүүний тослог нь 4 хувьтай бол, уураг нь 3,2-3,6 хувьтай. Тиймээс фермийн удирдлагууд тэдгээр голштейн үүлдэрийн саалийн үхрүүдийн Словактаа өгч байсан сүүний ашиг шим, гарцийг нь бууруулахгүй байх, үүний тулд идэш тэжээл, арчилгаа маллагаан дээр нь түлхүү анхааран ажиллаж байгаа юм байна. Голштейнүүлдэрийн гунжнууд монголд ирэхдээ бүгд хээлтэй ирсэн бөгөөд одоогоор 30 гаруй үнээ тугаллаадбайна. Фермийнхний төлөвлөж байгаагаар гунжнууд ирэх оны гуравдугаар сар гэхэд бүгд тугаллаж, нийтдээ 300 тугал хүлээн авахаар тооцож байгаагаа хэлж байсан юм. Ингээд тооцоод үзэхээр ирэх оны тавдугаар сар гэхэд үнээнүүдийн сүүний гарц оргил үедээ хүрч нэг үнээнээс хоногтоо 25-30 литр сүү гарах боломжтой болох юм байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулан ирэх сард албан ёсоор ашиглалтанд оруулахаарбэлтгэл ажлаа базааж байгаа “Сүү” ХК-ийн энэхүү ферм нь “Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор” юм. Манай хөдөө аж ахуйн салбарт махны, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйнцогцолбор ферм байдаг ч “Сүү”ХК-ийн байгуулж байгаа Сүү, үржлийн чиглэлийн ийм ферм ойрын 20 жилдээ байгуулагдаагүйг албаны эх сурвалжууд онцоллоо. Сүүний ийм эрчимжсэн мал ажахуйн цогцолбор байгуулсанаараа сая гаруй хүн амтай нийслэл улаанбаатар хотын хүн амын сүү,сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тасралтгүйгээр хангахын зэрэгцээ хамгийн гол нь малчнызэлнээс ченжийн олон гар дамжин эрүүл ахуйн шинжилгээ лабораториор ороогүй сүү сүүнбүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж малаас гаралтай олон янзын өвчнөөр өвчлөх эрсдлийг таслан зогсоохоороо маш том давуу талтай юм.
Саалийн механикжсан фермийн бас нэгэн давуу тал нь фермийн бүхий л үйл ажиллагаа компьютержсэн, сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдох юм. Ингэснээр үхэр нэг бүр хоногт хэчнээн литр сүү өгчбайна, сүүний тослог, уурагт нь өөрчлөлт орсон байдал, үнээ ямар нэгэн өвчнөөр өвчилсөн эсэх,тэжээл нь тохирч байна уу үгүй юу, хээлтүүлгийн үе нь хэзээ вэ зэрэг бүхий л мэдээллийг архивлан төвлөрүүлж, тэрхүү мэдээлэлд тулгуурлан фермийн менежментийг хийж болдгоороо онцлог давууталтай байх юм. “Сүү” ХК-ийн энэхүү ферм энэ оны арванхоёрдугаар сард албан ёсоор нээлтээ хийнэ.
Зочин · 2015/01/05
Хотын гээд зөв бич л дээ хятад юм уу хаашаа юм
Зочин · 2015/01/05
Асар их агуу том амжилт хүсье СүүХК-хандаа
Зочин · 2014/12/07
ter foriks interneteer mongo oloh hir ashigtai be be
bi · 2014/11/17
amjilt
Зочин · 2014/11/17
Хотийн бид сүүтэй л болж байна.баярлаж талархаж байнаа