“Алтан намар” наадам таалал төгссөнд “Хөгжмийн зохиолчдын холбоо” буруутай
2014/11/16
Монголын хөгжмийн зохиолчдын оны шилдгүүдийг тодруулсаар 20 гаруй жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Алтан намар” наадам энэ жилээс эхлэн тасарч эхэллээ. Тэрбээр хөгжмийн зохиолчдын шинээр туурвисан бүтээлүүдийн чанар чансааг дэнсэлж үзэгч сонсогчдын хүртээл болгож сонорыг нь мялаадаг тус наадам ийнхүү энэ жил таалал төгслөө.
Соёл урлагийн салбарын нүүр царай болж жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тоотой хэдэн наадмуудын нэг ингээд тасарлаа. Үнэхээр даанч яавдаа гэж бодон учир мэдэх хүмүүсээс тодруултал энэ жилийн наадмын санхүүжилтыг ССАЖЯам гаргаж өгөөгүйгээс болсон гэнэ. Ийм зүйл болсон нь тун харамсалтай ч тэртээх он жилүүдийн асар хүнд үеүүдэд тасраагүй зохион байгуулагдаж ирсэн наадмыг манай Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлагууд бусдын гарыг харалгүй олигтойхон ажиллаад ивээн тэтгэгч энэ тэр олоод хийж болоогүй л юм байх даа.
Мөнгө гэхээсээ илүү урам, хүсэл тэмүүлэлд дөрөөлж, бүтээж, туурвидаг хөгжмийн урлагт хүчин зүтгэж яваа уран бүтээлчид болоод урлагт хайртай мянга мянган үзэгч сонсогчдын сэтгэлийг гонсойлгосон энэ мэт зүйлүүд дахин бүү давтагдаасай.
Бэлтгэсэн: А.Баярмаа
Зочин · 2014/11/18
byambabayar hariutslagui namar toglolt hiisen chini uzegchdiig ogt hundleegui neg ch amid hugjimgui hun huursan toglolt bolson ah byambaagaa duuriagaad mungu arhi huuhemseg baih er ni tedniihen shunaltai arga zalitai muu humuus uvurhangaih ug ni tiim humuus bish l yumsan edniih arai l bungu arga zaliar garguun yum nutgiin ner ****dsan zolignuud neree tseverleerei
Зочин · 2014/11/17
Chyhamaa chyham