Бэлгийн цөөнхийг дэмжсэн дуучин Энхзол
2014/11/18
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал нэтворк нэгэн клипээр амьсгалсан гэж хэлж болно. Энэ нь Kiwi хамтлагын экс гишүүн дуучин Энхзолын ДЗ мангүй Freedom дууны акустик хувилбар юм. Шилдэг данс дууг UBS music awards-с хүртэж байсан дууг өөрчлөн найруулж акустик хэлбэрээр дуулж өөрийнхөө уяангалаг хоолойг тунхаглаад авсан дуучин маань харин клипийг онцлог хэлбэрээр хийжээ. Бэлгийн цөөнхийг дэмжсэн хандлагатай уг клип нь Enjoy the freedom гэдэг уриатай харагдана лээ. Ямартаа ч богино хугацаанд олон хандалтыг авч чадсан уг клипийг Хаган филмс студи бүтээсэн бол ZOL нэрээр дахин гарч ирж байгаа дуучин маань NU Producing компаний дуучин болжээ.
Зочин · 2014/11/18
Хэн ч юм бүү мэд?