Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг өршөөх талаар бодож эхэлжээ
2013/05/19
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөж магадгүй гэнэ. Гэхдээ ингэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж өргөдөл бичих ёстой гэнэ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө 06:40 цагийн үед АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийнх нь үүдийг эвдлэн орж баривчлан, бор оймсыг нь гозолзуулан баривчилсан билээ. Тэрбээр баривчлагдсаныхаа дараа 11 хоног хуурай өлсгөлөн зарласан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл Н.Энхбаярын бие сайнгүй байгаа. Одоо ч тэрбээр Сайд нарын гэгддэг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сарын 2-нд нийслэлийн Сүхбаатар дүүр¬гийн шүүхээс “Н.Энхбаярыг дангаараа болон бусадтай бүлэг¬лэн албан тушаа¬лын байдлыг урвуулан ашиг¬лаж бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан, мөн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохи¬рол учруулсан” хэмээн үзэж дөрвөн жилээр хорих ял оноосон юм. Харин үүнийг нь Улсын дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны бай¬гуул¬ла¬гаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуу¬лан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онц их хэмжээний хохирол учруул¬сан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуу¬лийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг 2.6 жил болгон хөнгөлсөн юм.
Хэдийгээр Улсын дээд шүүх түүний ялыг хөнгөлсөн ч Н.Энхбаяр болон түүний гэр бүл, намын нөхөд нь түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хилсээр ял сонссон хэмээн үзэж байгаа. Нөгөө талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа төдийгүй, түүнийг гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хэмээсэн байна. Тиймээс Н.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн¬хий газар, Улсын Ерөнхий прокуро¬рын газар, Эрүүл мэндийн яаманд хандаж хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр “Миний бие өн¬гөр¬сөн жи¬лийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэр¬гэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалт¬гаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг хар¬галзан үзэхийг хүсч байна” гэсэн байлаа. Гэвч Шүүхийн шийдвэр гүй¬цэтгэх ерөн¬хий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд нааштай хариу ирүүлээгүй байна.
Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байгаагаар амь нас нь хутганы ирэн дээр байгаа Н.Энхбаяр буруу газраа хүсэлт гаргасан бололтой. Тэрбээр шууд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргах хэрэгтэй байж. Хэрэв Н.Энхбаяр өөрөө хүсэлтээ ирүүлбэл түүнийг өршөөх талаар бодож үзнэ гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ илэрхийлсэн юм.
nike free 5.0 · 2013/07/07
to interchange the afford to pay for, around the online these guys utilizing the online. You will discover fairly significant components for you to look at if you obtain these sneakers very on the net. For starters, you will have to look into will probably be your specs. Of course, you prefer to possess a much more cozy ladies that may be not at all heavy that will provide you increased edge from efficiency. You could also have to have typically the layouts of another.nike free season activities preserving. Most providers supplying up sportswear might be retooling ones private lines yearly. They tend in order to interchange the elements and technology used for these sneakers. Other medication is altering the outside ***ociated with the footwear. nike free 5.0 http://free50s***s.weebly.com/
Зочин · 2013/06/01
Enkhbaatar.yrunhiilugchuu *******chidiig bitgii urshuu,harin ulam tedgeeriig shiitge.ta l shiitgej temtsej chadna.tand amjilt husey
Зочин · 2013/05/22
Томчууд сайхан буян заяатай улс юм өө. Тэрбумаар иднэ, хөрөнгө хурааж байна гэж хумсын чинээгий нь буцааж өгнө. Шоронд орохгүй, эмнэлэгт амарна. Тэгээд гадаадад эмчлүүлнэ. Амар амар Элбэгдорж өршөөвөл нөгөө ШУДАРГА БАЙЦГААЯА ГЭДЭГ ЧИНЬ ШАЛАН ДЭЭР УНАХ ЮМ БАЙНА Л ДАА
Зочин · 2013/05/20
ENE MEDREL YUM CHIN YUN CH URT TUUH BICHSEN YUM 2 TAVILAA CHAMD
Зочин · 2013/05/20
ooo ch gesen end tendgui zondoo l yumtai bizde.naad hun chini uhlee yu bodoj bna
Зочин · 2013/05/20
Ерөнхийлөгчөө сэрж зүүдэл наад нөхөрчинь чамайг бодвол МОНГОЛ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ НЭРТЭЙ ТӨРТЭЙ хүншүүдээ яахав хүн л болсон хойно алдаал биз энэ бол хүний ёсонд байдаг л нэг зүйл харин эрх мэдэлтэй байгаадаа эрдэж яваа чамайг үүнээс дор хувь тавилан хүлээж байгаач юм билүү үүнийг бодож наанатай цаантай байх хэрэгтэй байхдаа чиний хүрээнд багтан чамаас хишиг хүртэгчид чамд сайн хүн болж өмөөрч байгаа хэдийч яг цаг нь болоод өндрөөс уруудаж ирэх үед чамайг яаж түлхэх нь сонин байх болвуудаа үүнийг бодож явхад илүүдэхгүй энэ хүмүүсийн бичиж буй сэтгэгдлийг ун******д намайг дэмжээд байна гэж ойлгоод байх шиг байна би ард түмний дунд үргэлж амьдардаг иргэнийхээ хувьд нэг л юмыг чамд бодит үнэнээрнь хэлж чадна одоо яг эгэл жирийн ард түмэн чамд маш их дургүйцэж чиний худлаа яриад байгааг сонсох болгондоо чамайг шоолж байдаг гэдгийг л хэлж чадна Энхбаяр чамаас арайч өршөөл гуйж өөрийгөө улам хүнд байдалд оруулахгүй байх харин чи хүн ёсны уужим сэтгэл гарган очиж дүүн нь эндүү бодож байжээ уучилаарай гээд очвол тэр хүн чамд баярлаж гомдолгүй болох байхдаа яг үнэнийг хэлхэд чамайг дэмжиж сонгох хүн эгэл жирийн ард түмний дунд бараг л байхгүй болж байна байхгүй болох шалтгааныг нь чи өөрөө хийгээд байна уг нь ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо гэж итгэж байсан ардууд ардчилал гэж хуурч байгаад дарангуйлагчтай болчихсондоо гэмшиж байгаа нь гарцаагүй үнэн гэвэл энэ л үнэн
zochin · 2013/05/20
Mongold idej uugaagui gishuun said darga baina uu. Baival heleed uguuch. Hen be ter hun?
Зочин · 2013/05/20
Єршєєл гуйж онигоо болов оо.
Зочин · 2013/05/19
hereggui idej uusan ni daraallaaraa barigdaj l baih heregtei sh de elbegdj uuruu ch gesen idej uusan bol suudlaa uguud aaviinh ruugaa yavahgui yu araas ni