Ирэх оны төсвийг дөнгөж ярьж байхад санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхээр тусгасан байв.

Үүнийг аймаг, сумын Засаг дарга нар дэмжиж байсан ч УИХ-ын гишүүд таатай хүлээж аваагүй бөгөөд “Засгийн газар төсөв хүндэрсэн үед бүх ачааллаа орон нутагт шилжүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах ов мэх гаргаж байна” хэмээн тайлбарласан. Тэр дундаа цөөнхийн бүлгийнхэн орон нутагт санхүүгийн эрх мэдэл шилжүүлэхийг хүчтэй шүүмжилснээр энэ саналыг буцаан татсан юм. Хэрвээ Засгийн газраас оруулж ирснээр баталсан бол Монгол Улс 21 вантай ханлигуудын нэгдэл мэт дүр төрхтэй болох байсныг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр “Засгийн газар Төсвийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн маш муу төсвийн төслийг УИХ-д оруулж ирсэн байна. Харин энэ төслийг сайж-руулахаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд нэлээд ажилласан. Тий мээс ч МАН-ын бүлгээс төсөвтэй холбоотойгоор гаргасан саналуудын ихэнх нь олонхийн дэмжлэг авч батлагдсан. УИХ-ын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар ангийн нөхдөө сайн ажилласныг хэвлэлийнхний өмнө хэлээд авсан. Юутай ч ирэх оны төсвийн төсөлд Засгийн газрын гэхээсээ УИХ-ын гишүүд түлхүү анхаарал хандуулсан гэвэл ононо. Яг төсөв батлахтай зэрэгцээд Засгийн газар нь бужигнаж эхэлсэн болохоор УИХ-ын гишүүдэд шахуу ажиллахаас өөр сонголт байгаагүй биз. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, нийслэлийн төсвийг өмнөх жилийнхээс бага дүнгээр тавьсан нь хамгийн их хэл ам таталсан. Нийслэлийн төсвөөс болж унтаж байсан луу Э.Бат-Үүлийг Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг өөрөө сэрээлээ хэмээн ярих хүн ч байсан. “Улсын төсвөөс нийслэлд олгох мөнгөөр онд орж чадахгүй” гэдгийг хотын дарга Э.Бат-Үүл чуулганы хуралдаан дээр нэг бус удаа хэлж байлаа. Хэдийгээр төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх саналыг унагасан ч нийслэлийн төсвийг онцын өөрчлөлтгүй батлав. Эдийн засаг хүндэрсэн энэ үед орон нутгийн төсвийг их хэмжээгээр танах нь гэсэн таамаг орон нутгийн удирдлагуудад байсан. Харин“Санасныг бодоход боломжийн төсөв орж ирлээ” хэмээн баярлах Засаг дарга ч байна. Зарим аймгийн төсөв өнгөрсөн жилийнхээс тодорхой хэмжээгээр өссөн байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай аймагт 2014 онд 13 тэрбум 964.7 сая төгрөг хуваарилсан бол ирэх онд 14 тэрбум 380.7 сая төгрөг буюу нэг тэрбум, 584 саяар нэмэгдсэн. Сэлэнгэ аймагт өнгөрсөн жил дөрвөн тэрбум 411 сая төгрөг олгосон бол ирэх жил таван тэрбум 573.7 сая, Хэнтий аймагт 2014 онд есөн тэрбум 859.4 сая төгрөг хуваарилж байсан бол ирэх онд 10 тэрбум гаруй төгрөг олгохоор болжээ. Эсрэгээрээ Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Дорнод аймгийн төсөв тодорхой хэмжээгээр багассан байна. Дархан-Уул аймагт 2014 онд 466 сая төгрөг тавьсан бол2015 оны төсөвт215 саяыг суулгажээ. Өөрөөр хэлбэл, 200 гаруй сая төгрөгөөр буюу 50 хувиар төсөв нь буурсан байна. Харин орон нутгийн хөгжлийн сангаас ирэх онд Архангайд найман тэрбум 36.2 сая, Баян-Өлгий аймагт долоон тэрбум 295.4 сая, Баянхонгорт есөн тэрбум, 431.9 сая, Булганд зургаан тэрбум 915 сая, Говь-Алтайд есөн тэрбум 149 сая төгрөг гэхмэтчилэнгээр ирэх жил орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг нийт201 тэрбум, 962 сая төгрөг байхаар төсөвлөжээ. Харин өнгөрсөн жилд зарцуулах төсвийн зарлагыг таван их наяд 572 тэрбум, 536.0 сая төгрөгөөр тооцож байсан бол ирэх жил таван их наяд 603 тэрбум, 277.4 сая төгрөгөөр тооцсон байна. Түүнээс гадна өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлыг нэг их наяд125 сая төгрөгөөр тусгасан бол ирэх жил655 тэрбум 417 сая төгрөг болгож бууруулжээ. УИХ-аас ийм төсвийг орон нутгийнханд баталж өглөө. Үүнд аймгийн Засаг дарга нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен“Эдийн засгийн хямралтай холбоотой нэлээд хүнд төсөв болох нь гэсэн бодолтой байлаа. Гэтэл манай боловсрол, нийгмийн халамжийн мөнгө өмнөхөөсөө бага зэрэг нэмэгдсэн байна. Дээрээс бүтэц орон тоогоо багасгах чиглэл өгсөн учраас энэ хүрээнд нягтлан бодогчоо цомхотголд оруулах байх даа. Нэг сумаас гэхэд хамгийн ихдээ гурван аймгийн хэмжээнд 20 хүн цомхотголд орж таарах нь. Ер нь цомхон чадварлаг бүрэлдэхүүнээр их ажил амжуулах зорилт өмнөө тавьж байна. Манай аймгийн хөрөнгө оруулалтын зардал25 хувиар багассан. Ирэх жил бид 585 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг даал гавар авсан. Энэ мөнгийг тат вар нэмэгдүүлэх журмаар олох төлөв лөгөөтэй байна. Ер нь анх төсвийн хуулийг хэлэлцэж байхад санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх талаар ярьж байсан. Үүнийг би хувьдаа зөв шийдэл байсан гэж бодож бай гаа. Гэхдээ хуучнаараа явлаа гээд муудсан юм алга. Харин ч санас ныг бодоход дажгүй төсөв орж ирлээ” гэв. Харин Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан төсөв тодорхой хэмжээгээр хасагдаж бай гааг хэллээ. Тодруулбал, Ховд аймагт өнгөрсөн жил орон нутаг хөгжүүлэх санд11.7 тэрбум төгрөг хуваарилж байжээ. Харин энэ удаагийн төсвөөр8.4 буюу гурван тэрбум төгрөгөөр буурч байгаа ажээ. “Орон нутагт төсвөө захиран зарцуулах эрх мэдлийг шилжүүлэхийг дэмжиж байсан” гэдгийг Д.Цэвээнравдан дарга хэлж байлаа. Тэрбээр“Манай аймгийн урсгал зардлыг нэг тэрбумаар бууруулсан. Ер нь үр ашигтай, хэмнэлтийн горимд шилжиж ажиллана. Тэвчиж болох зардлаа тэвчих хэрэгтэй гэсэн чигийг аль эртнээс өгч байсан шүү дээ. Нэгэнт улс орны эдийн засгийн нөөц боломж тааруу байгаа учраас их, бага байна гэж ярих нь тохиромжгүй. Тиймээс бид улсын хөрөнгө, төсөв харж суухгүйгээр хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудаа хийх төлөвлөгөөтэй байна. Баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаараа гадаад, дотоодын төсөл арга хэмжээ манайд их хэрэгждэг. Хамгийн сүүлд гэхэд Бел гийн Вант Улсаас баруун бүсийн оношилгоо, эмчилгээний тө вийг бэх жүүлэх төслийг манай ай магт хэрэгжүүлэхээр болсон” гэлээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 42 хүний бүрэлдэхүүнтэй. Бусад аймагтай харьцуулахад тийм ч их орон тоо биш учраас нэг ч хүнийг цомхотголд оруулахгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээндээ байгаа болохоор хэн нэгнийг заавал ажлаа өгөхийг шаардах эрхгүй гэж тайлбарлав. Хэдийгээр зарим аймгийн төсөв танагдаж байгаа ч орон нутгийн удирдлагууд шалтаг тоочихгүйгээр бүсээ чангалж ажиллана гэдгээ хэлж байна. Харин одоо шинэ Засгийн газраа хурдан байгуулж, эдийн засгаа өөд нь татах үлдлээ.

 

Ц.Оюунтунгалаг