М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга боллоо
2014/11/22
Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Нарита хотноо үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан бөгөөд учраа бөхчүүдийг илүүрхэн барилдсан. Улмаар аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж 1:1-ээр тэнцэж, хоёр торгуулиар ялсан байна. Ингэснээрээ МУГТ М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа юм.
Монгол улсын нэрийг дуурсгаж, аваргалсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг баяр хүргэе.
Зочин · 2014/11/24
Баяр хүргье. Дасгалжуулагч багш болон бэлтгэл хангагч нарт нь спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Зочин · 2014/11/23
Mudag bn a bayr hurgiiq
Зочин · 2014/11/23
thank you Ernaa
Зочин · 2014/11/23
Bayar huegie mongolchuudiin baharhal bolloo