Гадаадаас ажиллах хүч авах нь улс нийгэмд байдаг л үзэгдэл. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын үүднээс нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэсэн маш чухал хуулийн заалт бий.

Харин БНХАУ-ын иргэдийн хувьд хэтрэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 27760 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх төлөвтэй байгаа нь хуульд заасан хувь хэмжээнээс хэтэрсэн тоо юм. Иймд Хөдөлмөрийн яамнаас хязгаарлагдмал хэмжээгээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох чиглэлийг баримтлан ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч зарим яамдаас тухайлбал Зам тээврийн яамнаас зам барилгын ажилтай холбоотойгоор “Эйч Ке Би Интернейшнл” ХХК-д 200, “Шин-Жиан Шин Фа” ХХК-д 200, Шинжан Жэнгун Житау” ХХК-д 387 хүнийг гадаадаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар саналаа ирүүлсээр байгаа аж.

Хуулиа зөрчин барин хувийн компанийн өмнөөс төрийн яам гүйгээд байгаа нь олон хүний гайхашралыг төрүүлж буй аж. Оюу толгойд хамгийн их буюу 1500, Петрочайна Дачин Тамсагт 1369, “Шинжан Жэнгун Житау”-д 300 хятад иргэн ажиллаж байна.  Хятад улсын ажиллах хүч нийт хүн амын нэг хувиас хэтрэх нөхцөл байдал үүссэн тул Засгийн газрын 2012 оны 192 дугаар тогтоолын дагуу БНХАУ-аас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажиллах хүчинд урилга олгох асуудлыг өнгөрсөн сарын 25-ны өдрөөс түр зогссоосон байна.

ajillah