Кино бүтсэн түүх: “Омарын эрэлд” адал явдалт, инээдмийн кино
2014/11/23
Үзэгчиддээ "Намрын синдром", "Мөнгөний гахай", "Сайн уу амьдрал минь" зэрэг дэлгэцийн уран бүтээлээ толилуулан өндөр үнэлгээ авсан. Тус уран бүтээлээрээ өөрсдийг шаггүй инээдмийн киног бүтээгчид болох оо харуулсан "ТВ Коктейль" хамтлагийн дөрөв дэхь уран бүтээл болох "Омарын эрэлд" өдөр бүр Тэнгис, Соёмбо, Өргөөгийн дэлгэцнээ гарч байгаа билээ.
"Омарын эрэлд" киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан аж.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон юм. Ингээд "Омарын эрэлд" киног бүтсэн түүхээс ...