“Монгол тулгатны 100 эрхэм” сонгуулийн сурталчилгаа биш гэв
2013/05/20
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт олны танил олон хүн оролцсон. Тэгвэл тус нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан оролцсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх асуудал сөхөгдөн яригдах болсон.
Иймээс “Херо энтертайнмент”-аас мэдээлэл хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулсан тухайгаа ярихаар хэвлэлийн хурал хийсэн. Уг хуралд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Лхагвасүрэн, “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар тэргүүтэй хүмүүс ирсэн юм.
Тэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бол уран бүтээл юм. Бид бүхэн энэ уран бүтээлээрээ Монголын соёл урлаг, шинжлэх ухаан, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн амьдрал уран бүтээлийг тодорхой үзүүлж, хожим дуурсгах хугацааг уртасгах гэж харуулах гэж хичээж байна. Бид хоёр гурван жил энэ уран бүтээлийг хийлээ.
Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай хийсэн нэвтрүүлгийнхээ төлөө сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэж буруутгагдаад байна. Энэ бол зүй бус юм. Учир нь манай нэвтрүүлэг тухайн он цагт зориулагдсан нэвтрүүлэг биш юм. Энэ бол уран бүтээл. Бид Монголын төрийн Ерөнхийлөгч нарыг урьж, цувралаар бүгдийг нь нэвтрүүлэгтээ оролцуулъя гэсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбатыг оруулсан.
Мөн хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайг оролцуулахыг хүссэн. Харин тэрбээр “Одоохондоо азная” гэсэн хүсэлт тавьсан. Дараагийн Ерөнхийлөгч нь шоронд байгаа. Түүний дараагийн Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдоржтой бид энэ дугаараа хийсэн” гэж хэлээд мөн Монголын аваргуудаар цуврал нэвтрүүлэг хийхийг зорьсон тухайгаа дуулгасан.
Тэд эхлээд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын нэвтрүүлгийг хийсэн. Эрэмбийн дагуу Б.Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлгийг бэлтгэхээр сонгуульд нэр дэвшихээс нь өмнө 7-8 удаа санал тавьсан гэнэ. Гэвч аварга “Завгүй. Боломжгүй” гэх мэтээр хойшлуулсаар өдийг хүртэл оролцоогүй байна. Тэд ямар нэгэн хүнийг сонгож, тодорхой цаг хугацаанд нь нэвтрүүлэг хийж болдоггүй гэдгийг ойлгоогүй гэдгийг онцолсон бөгөөд “Бид өөрсдийн ивээн тэтгэгч компаниар нэвтрүүлгийнхээ санхүүгийн асуудлыг шийддэг. Бид алдар нэртэй, баян хүмүүсээс урьдчилгаа нэрээр мөнгө авч үзээгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байж нэвтрүүлгээ хийдэг” гэсэн юм.
Мөн Ардын уран зохиолч Б.Лхагасүрэн “Би энэ нэвтрүүлгийн хөтлөгч, редактор хийснээрээ их мөнгө авч үзээгүй. Монгол Улсад уран бүтээл хийнэ гэж зорихын оронд дэмий хэвтэж байсан нь дээр юм шиг санагдаж байна. Бид сайн сайхан хүмүүсийнхээ түүхийг хойч үеийнхэнд нь мөнхлөн үлдээх ёстой. Бид улсынхаа архивт өгөх юмтай байна.
Монгол Улсын нэрт хуульч, Хөдөлмөрийн баатар Чимэд гуайн нэвтрүүлгийг хийснээрээ бид цаг хугацаатай уралдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэвтрүүлгийг хийснээрээ бараг л тэрбум төгрөг авсан гэж сонин хэвлэлүүд бичиж байна. Тэр мөнгийг аваагүй. Манай нэвтрүүлэгт чадалтай бизнесмэн, баян эрхмүүд ордог. Гэхдээ тэднээс бид мөнгө авч үзээгүй. Хэрвээ тийм бол бид энэ нэвтрүүлгээ “Монгол тулгатны 100 баян” гэж нэрлэх байсан. Ийм маягаар гүтгэлгийн дунд нэвтрүүлэг хийж байгаадаа харамсаж байна. Мөн сайн сайхан чанарыг нь ярихаар сурталчилгаа болчихдогт гайхаж байна” гэсэн юм.
Ж.Баттуул
Зочин · 2013/05/21
Маш гоё нэвтрүүлэг болсон байна лээ. Ц.Элбэгдорж мундаг хүн шүү.
Зочин · 2013/05/21
Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ нэвтрүүлэгт оролцох нь яаж ч мэлзээд хууль зөрчиж хугацаанаас өмнө сурталчилгаагаа хийж байгаа нь хэн бүхэнд тодорхой шүүдээ. Нэр дэвшигч Б.Батэрдэнэ үүнтэй холбоотойгоор Б.Лхагвасүрэн гуайн олон удаагийн урилгаас татгалзсан юум бил үү хэн мэдлээ. Сурталчилгаа хуулийн хугацаанд зэрэг эхлэх ёстой гэтэл зарим нь гараандаа хүрэлгүй түрүүлэхийн тулд эргэж зугтаалгадаг морины уралдаан шиг харагдаад бна. Үүнээс үзэхэд аман дээрээ шудрага л байцгаая, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж уриалдаг ерөнхийлөгч маань бодит амьдрал дээр өөрөө ам, ажил нь зөрөөд худлаа бна шүү дээ. Ерөнхийлөгч хүн ийм байж болохгүй, маш их хортой зүйл. Үүний хор уршигыг Монголын ард түмэн бид л үүрнэ
оогий · 2013/05/21
Б.Бат-Эрдэнэ аварга барьц алдахаа болиод намынхаа тэнэгүүдэд хэлэх хэрэгтэй.
zochin · 2013/05/21
ymar durak ni iim ym gargaj bn aa ene chin newtruuleg hunii hudulmuriig unelehiin ond uls turjij bgaa ni ter hunii bolowsroliig haruulj bgaa ym bish uu ene bol shn newtruuleg
Зочин · 2013/05/21
odoo baterdene avargiig uulchih tgeel bolchih busuu
Зочин · 2013/05/20
Их найрагчаа /найрагч гэдэг үг ямарч утгатай юм бэ дээ. зарим үед бөхийн 5-ын даваа, эсвэл спирт устай тэнцүүхэн, юутайч хамаагүй наалддаг гэх мэт шал дэмий утгын талаар бодол орж ирээд болохгүй юм золиг гэж / таныг хүмүүс байнга хэдэн бор юмны гачаалтай байдаг гэж бодохуй даа. Тэр олон сайхан үр хүүхэдтэй хүнийг.
Зочин · 2013/05/20
Songuuliin daraa l gargaxgvidee. Zaawal songuuuliin omno gargadag n surtalchilgaa l gej xaragdaxaar bnashdee. Eronxiilogch n xvrtel iim xuuitaig medseer bj xel amnii bai bolj newtrvvlgee songuuliin omno gargaxiig zovshoch l bdag. Shudraga baiy gdg eronxiilogch n ooo ingeed xuulia zchood bxaar yu bolox ve.
Зочин · 2013/05/20
ҮНЭНИЙ ДУУ БОЛСОНӨВГӨН БУУРАЛ АХЫГӨНГӨ МӨНГӨНИЙ ХОРВООДМӨНГӨНИЙ ӨМНӨ БӨХИЙЖХҮЧТЭНИЙ ӨМНӨ СӨГДӨХИЙГ ХАРЛАА ХАРАМСЛААЦАГАА ОЛООГҮЙ НЭВТРҮҮЛЭГЭЭ ШОУ БИШ ГЭЖ МЭЛЗЭХ ЮМХУУЛИА ЗӨРЧСӨН ҮЙЛДЛЭЭ ХУУДУУГҮЙ БОЛСОН ГЭЖ БИЕЭ ӨМӨӨРӨХ ЮМШҮДЭЭ ЗУУГААД ХӨМСӨГӨӨ ЗАНГИДААД.НҮДЭЭ ЭРГЭЛДҮҮЛЭН ГОМДОН ГОМДОН АЙЛГАХ ЮМ
Зочин · 2013/05/20
Ter nevtruulgee buh suvgaar davtan davtan gargaad bgaa chin surtalchilgaa bishuu. Zugeer uran buteel bol neg suvgaaraa 1 udaa gargaad l hih bsan shd. Dahij gargamaar bol songuuliin daraa l bolno biz, tiimuu.
Jasper · 2013/05/20
Монголчууд бид чинь бүх юман дээр хэт туйлширагчид болчихсон юм даа. Заавал нэгнээ ****** хэлж байж санаа нь амардаг. Тэр хүнийгээ заавал нэг юмтай холбож байдаг. Ямар ч ******хай ядмагхан бодолтой болоо вэ? Ямарч баримтгүй, дандаа гүтгэлгийн шинжтэй ярианууд чих дэлсэх болж дээ.