Нөхөр нь эхнэртээ хэд хэдэн удаа гар хүрсэн тохиолдолд эмэгтэй хүн уучлаад л байх ёстой юу?

Би нөхөртэйгээ амьдраад зургаан жил болж байна.  тэгтэл хүн сонсоход итгэмээргүй шалтгаанаар, хүүхдээ ханиад хүргэлээ гэж надад уурлаж, нүүрийг минь хөхөртөл цохьчихлоо.  нэг биш удаа өмнө нь зодож байсан. Ямар ч эх хүн хүүхдээ өвдөөсэй гэж хүсдэггүй шүү дээ.  Ер нь өнгөрсөн амьдралаа бодоод байхад байнга л хэрүүл хийсэн ингэ тэг гэж зандарсан хүн. Үгийн муугаар доромжилно.  Хүн сонсоход ч чи хальтармаар тийм үгнүүдийг байнга хэлдэг. Миний сайн аав ээжийн буянд тусдаа  гарч, унах унаатай юм юмтай болгож өгчихөөд байхад тэднийг маань доромжилна. Тэгж байхад өөрийнх нь ээж эгч нь өөрийн гэсэн гэр оронгүй айлд амьдардаг.

Нөхрийнхөө муухай аашийг тэвчиж болж байна.  Архи их уудагийг нь тэсэж чадахгүй юм байна.  уухаараа хэдэн хоногоор алга болно.  Тэгээд гэнэт шөнө дөлөөр орж ирдэг.  Зан ааш нь эвдрээд байна.  Бүх юмыг нь тэсэж тэвчдэг.  Тэсээд байх тусам улам давраад надад там шиг санагдаж байна.  Эмэгтэй хүн байнга  дарамттай байхаар хурдан хөгширч зүс царай хүртэл гунддаг юм байна. Халамжтай үедээ бол халамжтай.  Ажлаа сайн хийдэг.  
Гэхдээ л байнга ийм там шиг тэвчиж амьдрах ёстой гэж үү?  Надад зөвлөгөө өгөөч. Надад  зөв шийдэл гарцыг хэлж өгөөч.