Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн инженерийн сургуулийнгуравдугаар дамжааны оюутан Д.Энхболд манай сонинд хандлаа. Тэрбээр "Оюутны холбоог удирдаж байхдаа Ерөнхий сайдыг сургуульдаа урьжавчирснаас хойш манай сургуулийн удирдлагууд намайг элдвээрдарамталж, одоо цагдаад шалгуулахаар болж байна. Манай сургуулийнудирдлагуудын улстөржилтийн золиос би болчихлоо" гэсэн юм. Цааш ньярьснаар нийгмийн идэвхтэй нэг оюутан сэргэлэн загнаж Ерөнхий сайдыгсургууль дээрээ авчирснаас үүдэж, хурандаа, генерал цолтнууд өнөөхсэргэлэн оюутан дээр багахан хэмжээний гүйцэтгэх ажиллагаа явуулаадбайгаа юмдаг уу даа. Д.Энхболдын ярьсныг хүргэе.

-Өөрөө яаж яваад сургуулийнхаа оюутны холбооны дарга болчихсон юм бэ?

-Би угаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд. Нэгдүгээр дамжаанд байхдаа Оюутны холбооны өрөөнд ортол их гоё санагдсан. Оюутны холбоонд орчихвол гоё, гоё ажил хийж болохоор, оюутнууд дундаа сайхан явж болох юм байна гэж бодогдсон. Ингээд ном, журмынх нь дагуу оюутны холбоонд элсээд 2013 оны есдүгээр сард "Сонсогч оюутны холбоо"-ны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тэргүүнээр нь томилогдсон.

-Дарга болчихоод Ерөнхий сайдыг урья гэдэг санаа төрөв үү?

-Дарга болчихоод шинэ жилийн баяр гэх зэрэг жижиг, сажиг ажил хийгээд л явж байсан. Төрийн гурван өндөрлөг манай сургуульд бараг ирж байгаагүй гэж сонсоод уриад үзвэл яадаг бол гэж бодсон. Ерөнхийлөгч арай томдох байх, Ерөнхий сайдыг цэргийн баяраар уриад үзье гэж бодсон. Тэр үед УИХ-ын гишүүдийн утасны дугаар facebook-ээр нэг тарчихсан байсан учраас Н.Алтанхуяг сайдтай холбогдоход амархан байсан. 2013 оны гуравдугаар сард болсон явдал шүү дээ.

-Утас руу нь залгаад ярьчихсан юм уу?

-Эхлээд залгахад дуудаж байсан. Том албан хүнтэй ярина гэхээр айдаг юм билээ. "Би БХИС-ийн оюутны холбооны тэргүүн байна. Монгол цэргийн баярыг угтаад та манай сургуульд айлчилж, оюутнуудтай энгийн яриа өрнүүлээч" гээд мессеж биччихсэн. Бас цахим хаягаар нь захидал явуулчихсан.

-Хариу ирэв үү?

-Маргааш нь хичээлдээ сууж байтал Ерөнхий сайд над руу залгаад "Энхболд уу, Алтанхуяг байна. Мессежийг чинь авлаа. Манайхан чам руу ярих байх. Би очно. Сайхан зохион байгуулаарай" гэсэн. Би ч баярлаж, балмагдаад "Ойлголоо. Баярлалаа" л гэсэн. Удаа ч үгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүн, дараа нь туслах нь гэсэн байх хүмүүс ээлжлээд яриад эхэлсэн. "Ерөнхий сайд үүрэг өгсөн. Танай сургуульд очих хугацааг товлолоо. Гуравдугаар сарын 18-нд очно" гэсэн. Гэтэл тэр өдөр манай сургууль амардаг. Тийм учраас Ерөнхий сайд руу дахиад "Ерөнхий сайд аа, манай сургууль гуравдугаар сарын 18-нд амардаг юм. Та ирэх хугацаагаа урагшлуулж өгөөч. Их ажлын тань хажуугаар мессеж бичиж байгаад уучлаарай" гэсэн мессеж явуулчихсан. Ингээд гуравдугаар сарын 14-ний 17.00 цагтманай сургууль дээр ирэхээр боллоо. Түүнээс өмнө туслах, зөвлөхүүд нь сургууль дээр ирж зохион байгуулалтын ажлыг нь бэлтгэсэн. Оюутнуудын асуух асуултын хүртэл чигийг өгдөг юм билээ.

-Өөрийн чинь урьснаар Ерөнхий сайд ирэх болсныг сонсоод танайсургуулийн удирдлагууд юу гэсэн бэ?

-Яг ирэхээр болсных нь дараа удирдлагуудад хэлсэн. Гэхдээ мессеж бичсэн гэх зэрэг нарийвчилж хэлж чадаагүй. Тэгтэл дэд захирал дуудаад "Ажил хийлгэхгүй. Янз бүрийн хүмүүс дуудлаа" гэж загнасан.

Ерөнхий сайд ирээд намайг босгож байгаад "Энхболд оо, намайг урьсанд баярлалаа" гэхэд их сайхан санагдаж байлаа. Үүнээс хоёр хоногийн дараа сургуулийн захирал өрөөндөө дуудаад "Танай оюутны холбоо ажлаа хийж чадахгүй. Татан буулгана. Ажлаа өг" гэсэн.

-Ерөнхий сайдыг хүртэл сургуульдаа авчирсан байсан учраас өөрөө бардамбайсан биз дээ. "Биднийг яагаад муу ажилласан гэж дүгнэж байна вэ" гээдасуучихаж болоогүй юм уу?

-Цэргийн сургууль "Мэдлээ, гүйцэтгэе" л гэх ёстой. Нэгдүгээр дүрэм, даргын зөв, хоёрдугаар дүрэм, өөрийн зөв гэж бодвол нүүр рүүгээ алгадаад нэгдүгээр дүрмийг унш гэсэн онигоо хүртэл манай сургуульд бий шүү дээ. Өмнө нь сургуулийн удирдлагууд "Оюутны холбоо бол оюутнуудын сайн дурын байгууллага. Бид танай асуудалд оролцохгүй" гэж байсан. Гэтэл гэнэт муу ажиллаж байна, яв гэдэг асуудал ярьж эхэлсэн.

-Тэгээд ажлаа өгөв үү?

-Ингэж хэлээд дахиж юу ч яриагүй болохоор "сануулга юм байна" гэж ойлгоод л ажлаа хийж байсан. Оюутны холбоог тэргүүлэх маш их ажилтай. Оюутнуудын автобусанд явдаг үнэмлэхийг цахим хэлбэрт оруулах гэж хүн нэг бүрийн мэдээллийг шинэчилж, цахим хэлбэрт оруулах ажлыг бид хариуцаж, зарим үед долоон хоног сургууль дээрээ өдөр, шөнөгүй ажилладаг байсан. Өмнө нь сайн ханддаг байсан багш нар хичээл тасаллаа гээд үзэхээ ч больсон. Сургууль дээр хонож ажиллаж байгааг мэдсэн атлаа хичээл тасалсан гээд шалгалтад унагаадаг болсон. Нэгдүгээр дамжаагаа 3.87 голч дүнтэй төгссөн бол хоёрдугаар дамжаандаа таван хичээл дээр уналаа. Удирдлагуудын хурал дээр намайг хөөх тухай хүртэл асуудал яригдаж эхэлсэн. Энэ бүхнээс болоод зургадугаар сард саналаараа ажлаа өгсөн. Зунжин ажил хийж төлбөрөөсөө гадна унасан хичээлийнхээ кредитийн 185 мянган төгрөгийг олсон. Тэгтэл наймдугаар сарын сүүлээр сургуулийн захирал дуудаад "Нэгдүгээр дамжааны оюутнуудад яриа хий. Оюутны үнэмлэх, смарт картыг нь цэгцэл. Дахиад ажлаа хий" гэж үүрэг өгөөд Оюутны холбооны тэргүүнээр томилсон.

-Захирал, багш нарын чинь хандлага зөөлөрсөн гэж үү?

-Бичиг цаасны ажлыг хамгийн сайн хийж байсан учраас дахиж хий гэж даалгасан байх. Багш нарын хандлага сайжраагүй. Тэгээд ч гуравдугаар дамжаанд мэргэжлийн хичээл ордог учраас би хичээлдээ илүү анхааръя гээд есдүгээр сарын 15-нд Оюутны холбооны тэргүүний ажлаа дахиад өгсөн. Ажлаа дахиж авсныхаа дараа, есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгчийг урьчихсан.

-Яаж тэр вэ?

-Их амархан. Урилгаа бичээд л Төрийн ордны баруун хаалгаар хүргээд шууд оруулаад өгчихдөг юм байна лээ. Дараа нь Ганбаатар гэсэн байх аа, туслах нь яриад "Хоёр орны Төрийн тэргүүний айлчлал давхцаад энэ удаад урилгыг хүлээж авах боломжгүй байна. Дараа заавал очно. Баярлалаа" гэж ярьсан.

-Тэр тухайгаа сургуу­лийнхаа удирдлагуудад хэлээгүй юү?

-Хэлээгүй. Угаасаа есдүгээр сарын 15-нд ажлаа өгчихсөн юм чинь. Тэгтэл сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа Д.Баасандамбын шийдвэрээр Дотоод хяналтын алба Оюутны холбооны үйл ажиллагаа, санхүү, төсвийг шалгахаар болсон. Шалгалт өнгөрсөн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Би өөртөө байсан бүх материал, оюутны холбоонд үлдээсэн бүх материалаа шалгуулсан. Тэгтэл БХИС-ийн нэгдэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болсон. Сургуульд харьяалагддаг бүх хүмүүс жагсаад, удирдлагууд яриа хийдэг юм. Тэр нэгдэл дээр гэнэт сургуулийн дэд захирал, хурандаа С.Пүрэвдорж "Оюутны холбооны тэргүүн Энхболд мөнгө идсэн. Та нарыг луйвардаж, залилсан байна. Шалгуулна" гэж зарласан.

-Яаж байгаа нь тэр билээ?

-Би бүр гайхаж орхисон. Маргааш нь шалгалтаа өгөх гээд ангийнхантайгаа зогсч байтал Авто инженерийн тэнхимийн дарга, дэд хурандаа Урантөгс "Чи ямар их мөнгө иддэг юм. Чамд ял үүрүүлнэ. Харж байгаарай" гэж загналаа. Юу болоод байгааг мэдэхээ ч больсон.

-Сургуулийн удирдлагууд өөрийг чинь шалгуулахаар цагдаа, шүүхэд хандсанюм болов уу?

-Манай оюутны холбоонд байсан Г.Бат-Оргил, Ц.Төрболд, Т.Солонго нарыг миний эсрэг өргөдөл гаргаж шүүхэд өг гэдэг үүргийг С.Пүрэвдорж хурандаа өгсөн байсан. Бүр тэр гурван оюутны бичсэн өргөдлийг Эрхзүйн тэнхимийн багш нар хянаж, зассан тухай миний хажууд хоорондоо ярьж байсан. Ямар учраас, яагаад шүүх, цагдаад өгөх гэж байгааг ойлгоогүй учраас шалгалт хийсэн Дотоод хяналт, шалгалтын албанд өнгөрсөн мягмар гаригт очлоо. Шалгалтаар надад зөрчил илэрсэн юм уу, шалгалтын дүнг үзүүлээч гэхэд хошууч Булгантөгс "Чамд ямар ч зөрчил илрээгүй. Танайханд шалгалтын тайланг хар гэж хэлүүлсэн шүү дээ" гэсэн. Хэн ч надад шалгалтын тайланг ав гэж хэлээгүй. Тэгсэн атлаа шалгалтын тайланг өгөөгүй. Би "Намайг шүүхэд өгөх гэж байна. Би дахиад шалгуулахаар материал бүрдүүлж байгаа. Шалгалтын дүнг өгөөч" гэж гуйхдаа "Манай ах Батлан хамгаалах яаманд ажилладаг. Дахин шалгуулна гэсэн" гэж худлаа хүртэл хэлсэн. Тэгтэл "Манай шалгалтаар зөрчил илрээгүй. Шалгалтын дүнг Д.Баасандамба хурандаа (Сургалт хариуцсан дэд захирал)-д өгсөн.Сургуулийн удирдлагаас чамайг шүүхэд өг гэж оюутнуудаар өргөдөл гаргуулсан гэсэн. Гэсэн ч шүүх хүлээж аваагүй учраас цагдаад хандахаар болсон гэсэн. Юу болоод байгааг С.Пүрэвдорж хурандаа (Цэргийн хангалт, үйлчилгээ хариуцсан дэд захирал) мэдэж байгаа" гэсэн.

-Өөрийг чинь хэдэн төгрөг завшсан гэж шалгуулахаар болсон юм бол?

-Намайг 12 сая төгрөг залилсан, идсэн гэж зарласан. Багш нар "Өө, нөгөө их мөнгө иддэг оюутан" гэж элдвээр хэлнэ. Оюутнууд "Ядаж машин авчихсан биз дээ" гээд хичээлдээ ч суух аргагүй болсон.

-Оюутны холбооны тэргүүн цалин авдаг юм уу. Ер нь танай холбоо ямармөнгөөр санхүүждэг юм бэ. Ямар учиртай 12 сая төгрөг яригдсан хэрэг вэ?

-Оюутны холбоо 12 гишүүнтэй. Боловсролын сайдын тушаалаар оюутны сургалтын төлбөрийн 0.5 хувийг оюутны холбоогоор дамжуулж зарцуулах ёстой юм билээ. Гэтэл манай сургуулийн удирдлагууд мөнгөгүй гээд Оюутны холбоог өөрсдөө мөнгө ол гэсэн. Тиймээс оюутны смарт картны үнэ дээр 1000 төгрөг, оюутны үнэмлэхний үнэ дээр 2000 төгрөг нэмж авсан. Манай сургууль 1300 гаруй оюутантай. Хоёр хичээлийн жилд 12 сая орчим төгрөг цугласан. Би ажлаа авсны дараа холбооны нэр дээр данс нээж, бүр орлого, зарлагыг дансаар дамжуулж хийдэг болсон. Мөн мөнгө зарах шийдвэрийг би ганцаараа биш 12 оюутан бүгд гарын үсэг зурж гаргадаг. Тэр мөнгийг юунд, яаж зарцуулсан гээд бүх баримтыг шалгалтын комисст гаргаж өгсөн. Бүх сургуулийн оюутны холбоо ийм зарчмаар ажилладаг. Мөнгөгүй бол оюутны эрх ашгийн төлөө ажиллах ямар ч боломжгүй шүү дээ.

-Юунд зарцуулсан юм бэ?

-Оюутны холбооны өрөөг тохижуулж, компьютерууд авч тавьсан. Интернэттэй болгосон. Шинэ жил, асуулт хариултын тэмцээн гээд арга хэмжээ зохион байгуулсан. Бүх тооцоо баримтаараа бий. Ерөнхий сайдыг ирэхэд хүртэл бид дундаасаа мөнгө гаргаад ус, ундаа тавьж байлаа. Мөнгөгүй үед гар утсаа ломбардад тавьж байгаад ажил зохион байгуулна. Оюутны үнэмлэхний мөнгө ороод ирэхээр утсаа авах жишээтэй л ажилладаг байсан.

-Та нар нийлээд шоудчихсан юм биш биз?

-Смарт картны мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэхээр долоо хоног сургууль дээрээ ажиллахад бүгд хоол авч идсэн. Арван хэдэн хүн нэг удаа хоол идэхэд 70 орчим мянган төгрөг болсон байх. Нэг удаа холбоогоороо амралтад явсан. Намайг шүүхэд өгсөн гурван оюутны хоёр нь тэр амралтад хамт явсан. Хоолонд ороход ч бүгд л ордог байсан. Тэр бүгдийг дэлгэрэнгүй тайлагнасан. Уг нь идсэн гэвэл холбооны 12 оюутныг бүгдийг нь шалгах ёстой байх. Гэтэл ганцхан намайг онилоод, тэр бүх мөн­гийг намайг ганцаараа хувьдаа зарцуулсан гэж зар­лаад байгаа нь сонин байна.

-Яагаад танай сургуулийн удирдлагууд чамайг шүүх, цагдаад өгөх гээд байгаагэж. Ер нь юунаас болж чамд таагүй хандаж эхэлсэн юм бол?

-Ерөнхий сайдыг ирснээс хойш бүгд дарамталж эхэлсэн. Манай сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц МАН-ын үед Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тийм учраас Н.Алтанхуяг сайдыг сургууль дээр авчирсан гэж намайг хавчиж эхэлсэн байх.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танай сургуульд очих үеэр чи болохгүй юмхэлчихсэн юм уу. Эсвэл сайд танай удирдлагуудад таагүй хандсан юм боловуу?

-Үгүй. Цэргийн инженерийн сургуулийн материаллаг баазад дэмжлэг үзүүлнэ гээд л явсан. Асуух асуултыг хүртэл Я.Чойжамц генерал хянасан учраас би юу гэж хамаагүй зүйл ярих юм бэ.

-Одоо хичээлдээ явж байгаа юу?

-Оюутнууд хоргоогоод, багш нар дарамтлаад хичээлд явах ямар ч боломж байхгүй болсон. БХИС хуулийн салбарын гол ажиллах хүчинг бэлтгэдэг. Гэтэл ийм том сургуулийн захирлууд улс төрийн үзлээсээ болж, нэг оюутныг хавчиж, хамт сурдаг оюутнуудыг нь өөрийнх нь эсрэг хөдөлгөж байгаа нь харамсалтай. Бараг л над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ.

Ц.ӨРНӨХ