Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн өршөөгдөнө
2013/05/20
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол тулгатны 100 эрхэм" гэх нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өршөөхөд бэлэн байна, гагцхүү өөрийнх нь гараар бичсэн өргөдлийг л хүлээж байна хэмээн өгүүлсэн билээ.
Мэдээж Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн гараар өршөөл гуйсан захидал бичихгүй нь тодорхой. Гэтэл өөрийн намаас Н.Удвалыг нэр дэвшүүлж, Ц.Элбэгдоржид "тус" хүргэсэн байдаг. Энэ ээдрээтэй байдлаас гарах маш ухаалаг шийдлийг тэд олсон тухай эх сурвалжууд өгүүлж байна. Үүнийг ч батлах гэсэн мэт өчигдөр УИХ-ын гишүүн Л.Цог, Ц.Цолмон тэргүүтэй улс төрчид "Өршөөлийн тухай хууль" гэгчийг санаачлаад буйгаа өчигдөр мэдэгдлээ. Хачирхалтай нь уг хуулийг АН-ынхан ихэд дэмжиж буй аж.
Энэ хуулийн төсөлд шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсон, түүнийгээ эдэлж байгаа, ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан нөхцөлд Өршөөлийн хуульд хамрагдана хэмээн заасан нь яг л МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан мэт.
Энэ хууль гарснаар Н.Энхбаяр ч Ц.Элбэгдоржид захидал бичихгүй, Ц.Элбэгдорж тусгайлан Н.Энхбаярыг өршөөхгүйгээр бүх асуудал шийдэгдэх юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн уг хууль батлагдаж, Н.Энхбаяр өршөөлд хамрагдах гэнэ.
М.Гал
Зочин · 2013/05/23
bolj l b.na daa
Зочин · 2013/05/22
Элбэгдорж оо ШУДАРГА БАЙЯ Л ДАА! Хэрвээ өршөөдөг л юм бол сонгуулийн шоу болох юм байна л даа
аа · 2013/05/22
ХАХА ЭД НАР ЭЛБЭГЭЭГЭЭР ИХ ЮМ ХИЙЛГЭЧИХ ЮМААА ..... МУУСАЙН ЛУЙВАРЧИНГУУД .......
зочин · 2013/05/22
бүр цагаатгах хэрэгтэй угаасаа 7-р сарын1ний*************ийг өдүүлсэн эрх барьж байсан2 намын бүх булхай сөхөгдөж томчууд шившгээ **********х гээд байсан учир барьж хэлмэгдүүлсэн БАЯР болон ЭЛБЭГДОРЖ ЖАРГАЛСАЙХАН НЯМДОРЖ НАРЫГ ШАЛГАВАЛ ЖИНХЭНЭ ГОЁ ҮНЭН ТӨРХ НЬ ТОДОРХОЙ БОЛНО би үхэхээр чи үх гэдэг зарчмаар явдаг улс төрчид шүүдээ одоо бусдынх нь байцаагдах цаг нь болсондоо хааны алба халаатай гэдэг биздээ
Зочин · 2013/05/21
Nuguu nuuts geree ni unen bolj taarah shiwdee ond ni songuuld demjii gesen geluu