Экс гэнэт эргэж нийлье гэх юм
2014/12/01
Сайн байна уу. Би энэ жил 27 настай. Ганц бие эмэгтэй. Өнгөрсөн хугацаанд мэдээж хэрэг найз залуутай байсан. Би найз залуутайгаа хоёр жил гаран үерхэж байгаад үнэхээр халамжгүй, амиа бодсон болохоор нь салсан юмаа. Салаад маш их санасан. Гүйгээд очмоор байсан ч бардам зандаа хөтлөгдөөд эргэж очоогүй. Надаас салчихаад хоёр жил гаран болохдоо экс эхний жил нь гадаадад дараагийн жил нь энд байсан юм билээ.
Одоо энд нилээн гайгүй ажил хийдэг. Чухам л бидний хайртай эх орон гэж бахирдаг хэрнээ орой болгон смс бичиж, залгадаг. Уулзъя, учиръя, чам шиг сайханг нь олж чадсангүй, чамайг санаад байна, хүсээд байна гэх юм.
Миний хувьд эргэж нийлэхэд асуудал алга. Гэхдээ яг л өмнөх шигээ халамжгүй, амиа бодсон хэвээрээ байна лээ. Эмэгтэй хүний хувьд хайр халамж чухал шүү дээ. Үерхэж байхдаа би засрах байх гэж мөн ч их найдсан. Даанч засраагүй бололтой юм.
Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоох уу эсвэл нүүр өгөөгүй чигтээ байх уу? хэрвээ нүүр өгөхгүй бол яг юу гэж хэлж дахиж хэзээ ч эргэж харахгүй болгох вэ? Би ч газрын хаанаас гарч ирсэн гай лай вэ? Тайван орхиод өгөөч, нөхөртэй болсон гэж хэлээд л байгаа юм. гэхдээ ерөөсөө болихгүй байна. Яавал дээр вэ гэдгээ ч мэдэхээ байлаа
Зочин · 2014/12/05
Golog ***** *******ideg muu ******
Зочин · 2014/12/03
kkkkk
ZOCHIN · 2014/12/03
BIDNII HAIRTAI EH ORON GEJ BAHIRDAG TEGSNEE OROI MSG NTR CH GEH SHIG YU GESEN UG VEE HUUHEN GUAI BICHSEN YMAA UNSHIJ BAIJ ZOVLOGOO AV
Өндөр болгох · 2014/12/02
15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/02
tanii bichsenees harahad ta uuruu mash buduuleg emegtei bololtoi tegeed ch udii nasnii hun uurtuu tohioldson asuudald dun shinjilgee hiigeed shiideh uhaan tanid bii taniig nom sain unshij bolovsrol haritsaa handlagiin talaar surah heregtei boluu naiziin chin huvid bol unen setgel bii esehiig ta gol ni medeh heregtei boluu ter zaluud uurt ni l buruu bjee gej bi bodoj bna
Зочин · 2014/12/02
Доор сэтгэгдэл бичсэн нөхөдүүд , Гоё хариуллаа.
Зочин · 2014/12/02
МАХН МАН-тай нэгдэх нь зөв өө...
Зочин · 2014/12/02
torloh zan zasrahgui chi bas booljisoo bitgii butsaaj doloo
Зочин · 2014/12/02
Argaa barsan ***** yumnyyd ih bh yumda emegneltei yum
Зочин · 2014/12/02
бөөлжсөн бөөлжсөө эргэж идэх гэж үү
Зочин · 2014/12/02
Teneg ulgeruudiig bitgii oruulj bgaach yag unen chinii salj niilekh hendch hamaagui ****
Зочин · 2014/12/02
Чухам л бидний хайртай эх орон гэж бахирдаг хэрнээ орой болгон смс бичиж, залгадаг. ene yu gj bgan tailbarlaad uguh hun bna u
Зочин · 2014/12/02
засна гэж хэзээ ч байхгүй дээ
Зочин · 2014/12/02
UURIIN CHIN SALAX NIILEX ASUUDAL UURTEI CHIN L XAMAATAI. TER BOL TANI ERX CHULUU.