Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студийн хөгжмийн найруулагч "Рагу раман" санаачлан монголын рок, попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн 3 дахь уран бүтээл болох "Номин-талст" хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, "Бөртэ" хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтран дуулсан "Уяхан цагаан хуруу" дууны клип юм. “Нэг дуучин, нэг хөгжимчин: Бүгд амьдаар” уриатай 16 шилдэг уран бүтээлчийн найман дууны эхнийх нь “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын шинэчлэн хүргэсэн “Алтан намар” дуу байсан юм. Мөн хоёр дахь уран бүтээл нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших нарын хамтран дуулсан "Хүлээлт"  дууны клип та бүхэнд хүрсэн билээ.

Ингээд та бүхэндээ "The Mongolian Live Sessions" "Номин-талст" хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, "Бөртэ" хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтран дуулсан "Уяхан цагаан хуруу" дууны клипийг толилуулаж байна.

Сонирхуулахад ирэх 7 хоногийн 2 дахь өдөр үлдсэн 5 хос уран бүтээлчийн хэнийх нь клипийг үзэх хүсэлтэй байгаагаа  доорхи хаягуудаар өгөх боломжтой юм шүү. 
www.youtube.com/MongolianLive,
www.twitter.com/MongolianLive,
www.facebook.com/MongolianLive,
www.instagram/MongolianLive.