Нэр дэвшигчид өнөөдөр гарааны зурхайгаас гарна
2013/05/21
Нэр дэвшигчид гарааны зурхайгаас өнөөдөр гарна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос мандатаа өвөртөлж, Соёлын төв өргөөнд сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийхээр болжээ.
Уг нь Сүхбаатарын талбайд нээлтийн ажиллагаагаа хийх хүсэлт гаргасан ч ЗГХЭГ болон Улаанбаатар хотын захиргаа зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Энэ нь бас нэг төрлийн шинэчлэл юм байх. Иймээс элдэв юм ярилгүй өөр газар сонгосон нь тэр. Үүний дараа Хэнтий нутгийг зорих болжээ. Аваргын гурвантаа сонгогдсон тойрог учраас гараагаа тэндээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн бололтой юм.
Харин Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхийлөгчийн хуваарь албан тушаалаа ашиглаад сурталчилгаагаа эхлүүлчихсэн. Мэдээж тэр бүхэн нэр дэвшигчийн сурталчилгаа бус Ерөнхийлөгчийн ажлын нэгээхэн хэсэг нь. Тэрбээр өнөөдөр Төрийн тэргүүн биш АН-аас нэр дэвшигчийнхээ хувьд хоёр гараараа ард түмэнтэйгээ мэндчилнэ. Мэдээж нээлтээ нийслэлд хийгээд Сүхбаатар аймгийн зүг хүлгийн жолоо мушгих юм гэсэн. Ардчиллынханд ээлтэй гэж энэ нутгийг сонгосон тухай хэдийнэ шивэр авир хийгээд эхэлчихсэн.
Ганц эмэгтэй нэр дэвшигч маань СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа ЭМШУИС-т очиж, багш, оюутнуудтай уулзахаар төлөвлөсөн гэж байгаа. Учир нь намынхан нь маргааш Их хуралдайгаараа хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэхийг эрхэм авхайд захижээ. Өөрөөр хэлбэл, Н.Удвал пүрэв гарагт “АССА” циркд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах аж. Үүний дараа аль нэг аймгийг зорино.
Зочин · 2013/05/23
Оюутны бодол Монголчууд хаанаараа ерөнхийлөгчөөрө ө ерөнхий сайдаараа хэзээ ч бөх хүн сонгож байгаагүй
Зочин · 2013/05/22
za za odoo bolno hen chinii *******urt setgegdliig unshdag yum!urid n iim ih yum hiisen eronhiilogch l lav bhgui bsn daa!elbegeegee demjey!
Зочин · 2013/05/22
za za odoo bolno hen chinii *******urt setgegdliig unshdag yum!urid n iim ih yum hiisen eronhiilogch l lav bhgui bsn daa!elbegeegee demjey!
Зочин · 2013/05/22
za za odoo bolno hen chinii *******urt setgegdliig unshdag yum!urid n iim ih yum hiisen eronhiilogch l lav bhgui bsn daa!elbegeegee demjey!
ИРГЭН · 2013/05/22
Ерөнхийлөгч маш бүдүүлэг зан гаргаж их сандарч байгаа нь 2-р сараас хойш анзаарагдах болсондоо энэ нь 4жил юуч хийгээгүй гараа хумхин суучихаад гэнэт сонгуулийн жил болсныг ойлгоод ухас хийн шамдан өөрийгөө пиардаж эхэлсэн гадаадруу явж энхийг сахиулагч дээр очоод теннис тоглож үзэж тарж ардчилсан ерөнхийлөгч болох гэж онигоодож УИХ-ниндэр дээрээс сүрхий үг хэлдэг хүн болж жүжиглэн гишүүдийн зэвүүг хүргээд авсан намынх нь нөхөд ичсэндээ ширээгээ ширтэн нүүрээ улайлган доош харж суун гач явж чадахгүй намынхаа нэрийг бодож сууж үлдсэн чухам энэ индэрдээрээс ард түмнийг тэнэг гэнэн гэж бодож явдгаа ичгүүр сонжуургүй харуулсан хамгийн сүүлд аргаа бараад цаг нь тулаад бүр их сандраад ирэхээрээ100 эрхэмдэж өөрийгөө хүчтэй пиардаж авсан тэгэж байхдаа олон зүйл дээр бодит байдалаас тасархай юмыг цээжны пангаар авч гарсан нэврүүлгийг хийсэн уран бүтээлчид буруу байхгүйээ тэд чинь зах зээлийн жамаар орж ирсэн оролгыг алдахгүй авхы г бодсон энэ бол маш зөв уг нэвтрүүлгээрээ Элбэгдорж гэж хүн ямар уран гоё үгтэй хошгоруулах эрдмийг гарамгай сайн эзэмшсэн нь харагдсан ийм болхоор адил зайнаассурталчилгаа эхлээгүй шүүдээ харин нэгэнт сурчилгаагаа хийчихснээс хойш ерөнхийлөгч сурталчилгаагаа зогсоож нөгөө 2тоо сурталчилгаагаа чөлөөтэй хийх бололцоог хангаж өгвөл сая шудрага өрсөлдөөн болноо угнь сонгуулиас өмөнө нэврүүлэгт орхоос татгалзаад согуулийн дараа нь срсон бол жинхэ ард түмний таа******лд нийцэх байлаа
Зочин · 2013/05/21
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505