ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг ажлаас нь огцруулжээ
2013/02/02
Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын сонгодог урлагийн хөгжлийн төлөө дотоод гадаадын олон арван байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхийн сонгодог урлагийн нэрийн хуудас болсон алдартнуудыг дуурийн театрын тайзнаа тоглуулж чадсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнтэй дөнгөж сая холбогдож “ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг солилоо” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм.
Өнөөдөр 18:00 цагийн орчимд Соёл Спорт Аялал жуулчлалын яамны удирдлагууд түүнтэй уулзаж үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон тухай гэнэтийн шийдвэр, тушаалыг танилцуулан тамга тэмдгийн хураан авсан байна.
Түүний ярьснаар бол яамнаас гаргасан шийдвэрийн гол утга агуулга нь Дуурийн театрын үйл ажиллагаа болоод монголын сонгодог урлагийн мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод хүртээмжтэй байлгаж ажиллах үүргээ биелүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нягт хамтран ажиллаж чадсангүй хэмээсэн байжээ.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш