Галзуурах нь
2014/12/03
Сайн байна уу? Хатан ухаантай туршлагатай ээжүүдээсээ асууж зөвөлгөө авах хэрэгтэй болоод байнаа.
Нөхөр нь хуураад тэр нь баригдаад уучлалт гуйгаад ахиж тийм зүйл яасанч болохгүй гээд түүнд нь итгээд амьдралаа авч үлдэхээр шийдээд байгаа нэгэн ээж энэ бүхнийг даван гарах гэж өөрөө өөртэйгээ тэмцээд ялагдахын даваан дээр байна туслаач та нар минь. Нөгөө явалдсан хүүхэнтэй нь утсаар яриад хаана хэдэн удаа уулзсан хэдэн удаа секс хийсэн бэлгэвч хэрэглэсэн эсэх гээд л тэдний уулзаж учирсан бүгдийг нь яриулаад авчихсан чинь одоо нөгөө хүүхний ярисан хэлсэн бүхэн чихэнд сонсогдож нүдэнд харагдаад галзуурах нь ээ. Яаж чадаж байнаа гээд л үсрээд босоод ирмээр санагдах юм. Уучлаад цаашид амьдарч чаднаа гэж бодсон боловч байн байн бодогдоод үнэхээрийн хэцүү байна. Би салахгүй гэж шийдсэн. Яасан гэж нөхрийг сул орхиж эрх чөлөөнд тавьчихаад өөрөө хүүхдүүдээ өсгөж бүхнийг үүрэх гэж тийм биздээ? Тиймээс ухаант ээжүүдээ би энэ бүхнийг бодохгүй санахгүй яаж хурдан мартах вэ? Ямар арга хэмжээ өөртөө авах вэ? Бүгдийг нь мартмаар байна. Иймэрхүү зүйлтэй тулгарч даваад гарсан ээжүүд байвал надад харамгүйгээр үнэт зөвөлгөөгөө өгөөч туслаач. Бодсоор байтал галзуурах нь ээ. Нөгөө хүүхнийх нь фэйсбүүк рүү нь орж зургийг нь харснаас хойш нүүр царай нь нүдний өмнөөс салахаа болилоо. Нөхөртөө надад хэцүү байна даваад гарахад минь чи тусал гэсэн тэгсэн чамайгаа зовоож байгаадаа үхмээр санагдаж байна. Хэцүү байвал намайг хүн гэж тоолгүй хаяад яваарай гэсэн. Тэглээ гээд би бууж өгмөөргүй байна. Амьдралын шуурганд сөхөрмөөргүй байна. Хэнд хандаж энэ бүхнийг даваад гарахаа үнэндээ мэдэхгүй байна. Сэтгэл зүйчид хандах уу, яг яамаар ч юм бэ дээ