"MAF Ice Drift Party-2013" болж байна
2013/02/02
"MAF Ice Drift Party" нь Монголын Авто Форумын гишүүд болон бусад авто спорт сонирхогч клубуудын дэмжлэгтэйгээр 2007 оноос хойш уламжлал болгон зохиогдсоор ирсэн ба арга хэмжээний гол зорилго нь цас мөсөн дээр буюу замын халитаргаа гулгаа бүхий онцгой хэцүү нөхцөл байдалд автомашин удирдлагаас гарсан үед хэрхэн аюул осолгүйгээр зөв уран жолоодож залж болохыг таниулан сурталчлах билээ.
Энэ жилийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Shell" хөдөлгүүрийн тос ажиллаж байгаа. Арга жэмжээнээс олсон орлогоос нийгмийн сайн сайханд зориулна гэж зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Энэ жилийн тэмцээний Шүүгчийн бүрэлдэхүүн :
MT Зоригтсайхан
MAF Ганболд
инженер Ганбилэг
Энэ жилийн тэмцээн Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Номин компан агуулахын авто дром дээр 2 дугаар сарын 2-ны 10 цагаас эхэлжээ.